MyPC.mnКомпьютер шалгах програм
My IT Center › Гарын авлага

My IT Center — гарын авлага

Байгууллагын бүх компьютер, сервер, принтер, сүлжээний төхөөрөмжийг нэг дороос удирдах систем. Энэ гарын авлага серверт суулгахаас эхлээд дэлгэц бүрийг ашиглах хүртэл дагуулна. Бүтээгдэхүүний танилцуулга хуудас →

IT админд Таны өөрийн серверт 30 хоног үнэгүй
Юу хэрэгтэй вэ

Windows Server (эсвэл байнга асдаг Windows компьютер) — My IT Center-ийн сервер суудаг. Байгууллагын домэйн (AD) байвал бүх компьютерыг автоматаар бүртгэнэ. Agent (жижиг програм) компьютер бүр дээр суудаг — гараар, эсвэл GPO-оор бөөнөөр.

Агуулга
  1. Серверт суулгах
  2. Agent тараах
  3. Хянах самбар
  4. Хөрөнгө
  5. Helpdesk
  6. Програм түгээлт
  7. Эрүүл мэнд
  8. Ажилтны портал
  9. Үнэ, лиценз

1. Серверт суулгах

Суулгагчийг татах

Байгууллага хуудаснаас MyITCenter-Setup.exe-г татна. Файл том (~54 МБ) учир хэд хэдэн хэсэгтэй байж болно — нэгтгэх .bat-ыг админ эрхээр ажиллуулна.

Windows Server дээр ажиллуулах

Байнга асдаг сервер дээр администратор эрхээр суулгана. «Windows protected your PC» гарвал More info → Run anyway. Суулгагч үйлчилгээ (service MyITCenter) болон вэб консолыг тохируулж, админ нэр/нууц үг асууна.

Вэб консолд нэвтрэх

Сервер дээр хөтчөөр http://localhost (эсвэл серверийн хаяг) нээж, үүсгэсэн админ нэр/нууц үгээр нэвтэрнэ. Бусад компьютер серверийн IP/нэрээр хандана.

Домэйнтэй бол

Тохиргоо → Active Directory-д домэйноо холбоход бүх компьютер, хэрэглэгч автоматаар хөрөнгөнд бүртгэгдэнэ. Домэйнгүй бол компьютер бүр дээр agent-ыг гараар суулгана.

2. Agent тараах

Agent нь компьютер бүрийн дэлгэрэнгүй (CPU, RAM, диск, серийн, програм, эрүүл мэнд) илгээдэг жижиг програм. Гурван арга:

My IT Center Client (хамгийн хялбар)

Вэб консол → Agents → Суулгагч татах → MyITCenter-Client-Setup.exe. Нэг компьютерт ажиллуулахад «Сервертэй холбогдож байна… ✓ Бүртгэгдлээ» гэж алхам алхмаар харуулна. Серверийн хаяг, token нь суулгагч дотор суусан байдаг.

GPO-оор бөөнөөр

Олон компьютерт нэг дор тараахдаа чимээгүй суулгалт: MyITCenter-Client-Setup.exe /S /SERVER=<хаяг> /TOKEN=<token>-г GPO-ийн startup script болгоно.

Agent-гүйгээр (WMI scan)

Agent суулгахгүйгээр ч домэйны компьютерыг сервер WMI/WinRM-ээр уншиж болно: Тохиргоо → Agent-гүй scan, домэйн админ эрхтэй account (нууц үгийг апп дотор оруулна, чатад биш).

3. Хянах самбар

Нэвтрэхэд гарах эхний дэлгэц. Нийт хөрөнгийн тоо, төрлөөр (суурин/зөөврийн/сервер/принтер…), үйлдлийн системээр, брэндээр; нээлттэй тикет; офлайн болсон төхөөрөмж; хуучин (удаан харагдаагүй) компьютер — бүгд нэг харцаар.

Самбар засах (1.6.0-аас): хэрэглэгч бүр өөрийн самбарыг widget-ээр бүрдүүлнэ — чирж байрлалыг солих, хэмжээг сонгох, хэрэггүйг хасах, «Widget нэмэх»-ээр баталгаа дуусах, хор бага принтер, өнөөдрийн хурлын өрөө, IP байршлаар хөрөнгө зэргийг нэмэх. «Анхдагч» дарвал анхны самбар руу буцна.

Дээд мөрийн хайлт бүх цонхонд байна (/ дарж нээнэ): компьютер, хэрэглэгч, тикет, програм, принтер, багц, хурлын өрөө; IP бичвэл аль IP байршилд хамаарахыг харуулна.

My IT Center Хянах самбар — нийт хөрөнгө, төрөл, офлайн төхөөрөмж
Хянах самбар — байгууллагын IT-ийн ерөнхий дүр зураг

4. Хөрөнгө

Бүртгэгдсэн төхөөрөмж бүрийн дэлгэрэнгүй: загвар, серийн дугаар, CPU, RAM (модуль, төрөл), диск (SMART), OS, сүүлд нэвтэрсэн хэрэглэгч, байршил, хэлтэс, суусан програм, өөрчлөлтийн түүх. Төрөл, брэнд, OS, байршлаар шүүнэ. IP байршил: IP мужаа (жишээ нь 10.10.4.1 – 10.10.4.254 = «4 давхар LAN») нэрлэж өгвөл компьютер бүр IP-гээрээ байршилдаа автоматаар орно.

Жагсаалт бүхий цонх бүрийн «Тайлан ▾» товч одоо харж буй шүүлтүүрээрээ Excel (бүх мөр, бүх багана) эсвэл PDF (нийт тоо, задаргаа, хүснэгт) тайлан татна.

My IT Center Хөрөнгө — компьютерын дэлгэрэнгүй жагсаалт
Хөрөнгө — төхөөрөмж бүрийн бүрэн мэдээлэл

5. Helpdesk (тусламжийн тасаг)

Ажилтнуудын гомдол/хүсэлтийг тикет болгон хүлээн авч, хариуцагч томилж, SLA (хугацааны амлалт)-гаар хянана. Тикет бүр тодорхой компьютер/хэрэглэгчтэй холбогдож, түүхтэй.

Зураг хавсаргах (1.6.3) — «Шинэ тикет», хариу, дотоод тэмдэглэлд «Зураг хавсаргах» товч, чирж оруулах эсвэл Win+Shift+S-ээр авсан дэлгэцийн зургийг Ctrl+V-ээр наана. PNG, JPEG, WebP; нэг файл 5 МБ хүртэл, нэг тикетэд 10 хүртэл зураг. Зургийн байршил (GPS) зэрэг нэмэлт мэдээллийг сервер хасна. Зургийг зөвхөн IT ажилтан болон тикетийн эзэн харна; дотоод тэмдэглэлийн зураг ажилтанд харагдахгүй.

My IT Center Helpdesk — тикетүүд, хариуцагч, SLA
Helpdesk — хүсэлт, гомдлыг нэг дороос

6. Програм түгээлт (Deploy)

Нэг програмыг (.msi/.exe, чимээгүй команд) олон компьютерт нэг дор суулгана — agent-аар эсвэл WinRM-ээр. Явц, лог, дахин оролдлого, SHA-256 шалгалттай. Цоо шинэ компьютер бэлдэх (My Deploy) чиглэлээр өргөжиж байгаа.

My IT Center Програм түгээлт — олон компьютерт нэг дор
Програм түгээлт — нэг дарж олон компьютерт

7. Эрүүл мэнд

Компьютер бүрийн эрүүл мэндийн байдал: дискний SMART (муудаж буй диск), температур, профайлын хэмжээ, саатал. Асуудал илэрвэл автоматаар тэмдэглэж, тайланд оруулна. Agent-гүй ч (WMI-ээр) унших боломжтой.

My IT Center Эрүүл мэнд — диск SMART, саатал
Эрүүл мэнд — эвдрэхээс өмнө анхааруулна

8. Ажилтны портал

Энгийн ажилтанд зориулсан хялбар хуудас: өөрийн компьютерын мэдээлэл, тусламжийн хүсэлт илгээх, хурлын өрөө захиалах. Desktop дээрх «My IT Center» товчлолоос нээгдэнэ.

My IT Center Ажилтны портал — миний компьютер, хүсэлт
Ажилтны портал — ажилтан өөрөө хүсэлт илгээнэ

Бусад боломж

Үнэ, лиценз

Нэг хөрөнгөд (бүртгэгдсэн төхөөрөмж бүр — компьютер, сервер, дэлгэц, принтер, сүлжээний төхөөрөмж) жилд 2,500₮, НӨАТ орсон, бүх боломжтой. Туршилт 30 хоног, 100 хөрөнгө.

Хөрөнгийн тооЖилийн төлбөр
50125,000₮
100250,000₮
250625,000₮
1,0002,500,000₮

Лиценз идэвхжүүлэх: консолын License → «Лиценз хүсэх». Бид зөвшөөрмөгц сервер mypc.mn-ээс 10 минут тутам шалгаж өөрөө идэвхжүүлнэ (1.6.3-аас) — хуудсыг нээлттэй байлгах шаардлагагүй. Сервер интернэтгүй бол бидний илгээсэн түлхүүрийг гараар оруулна.

Үнэгүй туршиж үзэх, худалдан авах →

Түгээмэл асуултууд

Домэйн (AD) байхгүй бол ажиллах уу?

Тийм. Домэйнгүй бол компьютер бүр дээр agent-ыг гараар (эсвэл My IT Center Client-ээр) суулгана. Хэрэглэгчийн нэр = Windows нэвтрэх нэр болно.

Хэдэн компьютерт тэнцэх вэ?

Жижиг (нэг сервер) — хэдэн зуун компьютер. 1,000-аас дээш бол тусдаа сервер, 2,000-аас дээш бол PostgreSQL ашиглахыг зөвлөнө.

Хязгаараас хэтэрвэл юу болох вэ?

Зөвхөн анхааруулна — юу ч хаагдахгүй. Хугацаа дуусахад л шинэ бүртгэл, түгээлт хаагдана. Та өөрөө хөрөнгө хасахад суудал чөлөөлөгдөнө.

Холбоотой

My IT Center танилцуулга

Боломжууд, үнэ, туршилт

My Printer Manager

Принтер удирдлагын гарын авлага

Суулгахад тусламж хэрэгтэй юу?

Газар дээр суулгалт, сургалт хийж өгнө. Залгаарай: 8071-0101