MyPC.mnКомпьютер шалгах програм
My Printer Manager › Гарын авлага

My Printer Manager — гарын авлага

Байгууллагын принтер, хэвлэлтийг төвлөрүүлж удирдах систем. Ажилтан өөрт ойр байгаа давхрын принтер дээр автоматаар хэвлэх, хорны түвшин, хэвлэлтийн тайланг нэг дороос. Бүтээгдэхүүний танилцуулга хуудас →

IT админд Print server-тэй ба -гүй 30 хоног үнэгүй
Юунд хэрэгтэй вэ

Олон давхар, олон принтертэй байгууллагад ажилтан нууц баримтаа өөр давхрын принтерт андуурч хэвлэхээс сэргийлнэ. Ажилтны компьютерын байршлаас хамаарч тухайн давхрын принтерийг автоматаар холбож өгдөг.

Агуулга
  1. Серверт суулгах
  2. Agent тараах
  3. Ойр принтер хэрхэн сонгогддог
  4. Хянах самбар
  5. Принтерүүд
  6. Компьютерууд
  7. Хэвлэлт
  8. Үнэ, лиценз

1. Серверт суулгах

Суулгагчийг татах

Принтер хуудаснаас MyPrinterManager-Setup.exe-г татна (~36 МБ, хэд хэдэн хэсэгтэй — нэгтгэх .bat-ыг админ эрхээр).

Windows дээр ажиллуулах

Байнга асдаг сервер/компьютер дээр администратор эрхээр. Үйлчилгээ (service MyPrinterManager) болон вэб консол (порт 8100) тохируулагдана.

Вэб консолд нэвтрэх

Хөтчөөр http://localhost:8100 (эсвэл серверийн хаяг:8100) нээж нэвтэрнэ.

Print server-тэй ба -гүй

Windows print server байвал түүний принтерүүдийг шууд уншина. Print server байхгүй бол принтерийг сүлжээнээс (SNMP / 9100 порт) хайж олоод, agent нь компьютер дээр TCP/IP портоор шууд холбоно.

2. Agent тараах

Agent нь компьютерын байршлыг тодорхойлж, тухайн давхрын принтерийг холбодог. Драйверийг компьютер асах бүрт SYSTEM эрхээр урьдчилан суулгадаг тул ажилтанд админ эрх асуухгүй.

Суулгагч татах

Вэб консол → Agent суулгах → MyPrinterManager-Agent-Setup.exe.

GPO-оор бөөнөөр

Олон компьютерт: MyPrinterManager-Agent-Setup.exe /S-г GPO-ийн startup script болгоно.

My IT Center байгаа бол

My IT Center-ийн agent аль хэдийн суусан бол тусад нь agent тараах шаардлагагүй — My IT Center-ийн agent принтерийн ажлыг хийнэ (холбогч).

3. Ойр принтер хэрхэн сонгогддог

Систем компьютерын байршлыг дараах байдлаар таамаглана:

Тохирох принтер олдвол түүнийг холбож үндсэн (default) болгоод, ажилтанд Windows мэдэгдэл өдөрт нэг удаа (давхар солигдвол дахин) гаргана. Нууц хэлтсийн (жишээ: санхүү, хууль) принтерийг автоматаар сонгогдохоос хасаж болно.

4. Хянах самбар

Нийт принтер, онлайн/офлайн байдал, хорны анхааруулга, өнөөдрийн хэвлэлтийн хэмжээ — нэг харцаар.

My Printer Manager Хянах самбар — принтер, хор, хэвлэлт
Хянах самбар — принтерийн ерөнхий байдал

5. Принтерүүд

Принтер бүрийн нэр, байршил (барилга/давхар/бүс), IP, загвар, драйвер, хорны түвшин, онлайн эсэх. Print server-тэй болон «IP» принтер (сервергүй) хоёулаа. Принтер дээр дарж байршил, нэр, хэлтсийг засна.

My Printer Manager Принтерүүд — байршил, хор, онлайн
Принтерүүд — байршил ба хорны хяналт
My Printer Manager принтерийн байршил засах цонх
Принтерийн байршил, хэлтэс, дүрмийг засах

6. Компьютерууд

Agent суусан компьютер бүр — байршил, холбогдсон принтер, сүүлд холбогдсон цаг. Аль компьютер аль принтерийг авч байгааг эндээс хянана.

My Printer Manager Компьютерууд — байршил, холбогдсон принтер
Компьютерууд — хэн аль принтерт холбогдсон

7. Хэвлэлт (тайлан)

Хэн, хэзээ, аль принтер дээр, хэдэн хуудас хэвлэснийг бүртгэнэ. Ажлын бус цагийн, өөр байршлын хэвлэлтийг ялгаж, PDF/Excel тайлан гаргана. Файлын нэрийг анхдагчаар цуглуулахгүй; асаавал шифрлэж, харсан бүрийг аудитлана.

My Printer Manager Хэвлэлт — хэн хэдэн хуудас хэвлэсэн
Хэвлэлт — хуудасны тоо, тайлан

Бусад боломж

Үнэ, лиценз

Жагсаалтад байгаа принтер бүрт жилд 20,000₮, НӨАТ орсон. Туршилт 30 хоног, 50 принтер. Хязгаараас хэтэрвэл зөвхөн анхааруулна.

Принтерийн тооЖилийн төлбөр
10200,000₮
30600,000₮
501,000,000₮

Лиценз идэвхжүүлэх: консолын License → «Лиценз хүсэх». Бид зөвшөөрмөгц сервер mypc.mn-ээс 10 минут тутам шалгаж өөрөө идэвхжүүлнэ (1.0.4-өөс) — хуудсыг нээлттэй байлгах шаардлагагүй. Сервер интернэтгүй бол бидний илгээсэн түлхүүрийг гараар оруулна.

Үнэгүй туршиж үзэх, худалдан авах →

Түгээмэл асуултууд

Print server байхгүй бол ажиллах уу?

Тийм. Принтерийг сүлжээнээс (SNMP / 9100 порт) хайж олоод, agent компьютер дээр TCP/IP портоор шууд холбоно — print server шаардахгүй.

Ажилтны өөрийн суулгасан принтерт хүрэх үү?

Үгүй. Зөвхөн My Printer Manager-ийн суулгасан (тайлбарт тэмдэглэсэн) принтерийг удирдана. Ажилтны өөрийн принтер хэвээр.

Нууц хэлтсийн принтер яах вэ?

Санхүү, хууль гэх мэт хэлтсийн принтерийг автоматаар сонгогдохоос хасаж, зөвхөн тухайн хэлтэст харуулж болно.

Холбоотой

My Printer Manager танилцуулга

Боломжууд, үнэ, туршилт

My IT Center

Байгууллагын IT удирдлагын гарын авлага

Суулгахад тусламж хэрэгтэй юу?

Газар дээр суулгалт, тохиргоо хийж өгнө. Залгаарай: 8071-0101