MyPC.mnКомпьютер шалгах програм
Онлайн формат · гэрээсээ

Шинэ Windows.
Гэрээсээ.
20,000₮.

Компьютероо засварын газар авчрах шаардлагагүй. Програм файлыг тань нөөцөлж, Microsoft-ын албан ёсны Windows 11-ийг татаж цэвэр суулгаад, драйвер, Wi-Fi, файлыг тань буцааж тавина.

Удахгүй нээгдэнэ Захиалах
Windows 10 / 11 · 64-бит · интернэт · нөөцөд флаш эсвэл гадаад диск
Үйлчилгээ туршилтын шатандаа — удахгүй нээгдэнэ. Асуух зүйл байвал 8071-0101.

Програмын цонх — жишээ өгөгдөл.

Яагаад

Удааширсан компьютерыг эхнээс нь

Компьютероо засварын газар авчирч, хэдэн өдөр хүлээх шаардлагагүй. Гэртээ, өөрийн интернэтээр, хэдхэн цагт.

Вирус, хог файл, удаашрал — цэвэр суулгалт хамгийн үр дүнтэй арга. Харин файл алдах, драйвер олдохгүй байх айдас саад болдог. Онлайн формат тэр ажлыг таны оронд хийнэ.

Хэрхэн

Гурван алхам

01

Захиалж, төлнө

Доорх захиалгаас горим, програмаа сонгоод кодоо авна, дансаар 20,000₮ шилжүүлнэ. Компьютер дээрх програм Windows 11-д тохирох эсэхийг шалгана.

02

Нөөцөлж, татна

Файлаа флаш эсвэл гадаад дискэнд хуулж, файл бүрийг шалгана. Драйвер, Wi-Fi-г хадгалж, Windows 11-ийг Microsoft-оос татна.

03

Суулгана

Та АРЧИХ гэж бичиж баталгаажуулна. Windows суусны дараа драйвер, Wi-Fi, файл тань буцаж орно.

Юу хийдэг

Айдасгүй формат

Файл тань хамгаалагдана

нөөц · SHA-256

Ширээ, Баримт бичиг, Зураг, Видео, Хөгжим, Татсан файлуудыг хуулаад файл бүрийг хэмжээ, SHA-256-аар шалгана. Нөөц бүрэн бус бол програм цааш явахгүй.

Драйвер, Wi-Fi

pnputil · netsh

Одоо ажиллаж байгаа драйверуудыг нөөцдөө хадгалж, шинэ Windows-д буцааж суулгана. Wi-Fi сүлжээнүүд нууц үгтэйгээ сэргэнэ.

Зөвхөн албан ёсны Windows

Microsoft · Windows 11

Windows-ийг Microsoft-ын Media Creation каталогоос шууд татаж, Microsoft-ын шалгах кодоор баталгаажуулна. Хуурамч түлхүүр, засварласан Windows ашиглахгүй — өмнө нь идэвхжсэн Windows өөрөө дахин идэвхжинэ.

Microsoft-ын урьдчилсан шалгалт

диск хөндөхгүй

Суулгахаас өмнө Microsoft-ын суулгагч компьютерыг тань шалгана. Тохирохгүй бол диск хөндөгдөхгүй, юу хийхийг хэлнэ.

Монгол цаг, түгээмэл програм

Улаанбаатарын цаг

Шинэ Windows-ийн эхэнд хэл, гар, хэрэглэгчээ Microsoft-ын цонхонд өөрөө сонгоно — монгол гар нэмж болно. Дараа нь програм Улаанбаатарын цагийг тохируулж, таны сонгосон програмуудыг (Chrome, 7-Zip, VLC, PDF уншигч, монгол гар …) суулгаад Windows Update-ийг эхлүүлнэ.

Зөвхөн та эхлүүлнэ

«АРЧИХ»

Форматыг зөвхөн компьютерынхаа ард сууж байгаа та өөрөө эхлүүлнэ. mypc.mn таны компьютер руу алсаас ямар ч команд илгээдэггүй.

Шаардлага

Юу хэрэгтэй вэ

01Windows 10 / 11, 64-бит

Windows 11-ийн шаардлага: TPM 2.0, Secure Boot, UEFI, 4 ГБ RAM. Програм эхлээд шалгана.

02Флаш эсвэл гадаад диск

Файлаа нөөцлөхөд — файлынхаа хэмжээнээс том (эсвэл C:-ээс өөр диск). «Бүтэн формат»-д ч драйвер, Wi-Fi хадгалахад жижиг флаш заавал.

03Интернэт

Windows 11 6 ГБ орчим. Тасарвал үргэлжлүүлэн татна.

04Жинхэнэ Windows

Өмнө нь идэвхжсэн Windows дахин өөрөө идэвхжинэ. Идэвхжээгүй бол програм урьдчилан хэлнэ.

Үнэ

Нэг компьютер — нэг төлбөр

Онлайн формат20,000₮

Нэг компьютерт нэг удаа. Тасарвал 7 хоногийн дотор дахин оролдоно.

Тохирохгүй болБуцаана

Microsoft-ын шалгалтаар компьютер тохирохгүй гарвал төлбөрийг буцаана.

Тусламж8071-0101

Асуудал гарвал утсаар эсвэл засварын газарт (Минжгоо төв, 301 тоот).

Төлбөрийг програмд харагдах данс руу шилжүүлж, гүйлгээний утга дээр програмын харуулсан компьютерын дугаарыг бичнэ.

Захиалах

Утаснаасаа захиалаад кодоо аваарай

Захиалга удахгүй нээгдэнэ. Асуух зүйл байвал 8071-0101.
Кодоороо төлөв шалгах
Нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

  1. Файл нөөцлөх нь таны үүрэг. Програм заасан хавтаснуудыг хуулж шалгадаг ч өөр газар (жишээ нь програмын дотор) хадгалсан файл, тоглоомын хадгалалт, нууц үг хуулагдахгүй байж болно. Чухал файлаа өөрөө давхар шалгана уу.
  2. C: диск бүхэлдээ арчигдана. Суусан програм, тохиргоо бүгд устна. Нөөцийн дискээ суулгалт дуусах хүртэл салгахгүй.
  3. Төлбөр буцаах. Microsoft-ын урьдчилсан шалгалтаар компьютер тохирохгүй гарвал эсвэл суулгалт эхлэхээс өмнө зогсвол төлбөрийг буцаана. Суулгалт амжилтгүй болбол засварын газарт үнэгүй засна.
  4. Windows-ийн лиценз. Бид Windows-ийн түлхүүр зардаггүй, хуурамч түлхүүр ашигладаггүй. Өмнө нь идэвхжээгүй Windows шинээр суусны дараа ч идэвхжихгүй.
  5. Нэг компьютер, нэг удаа. Нэг төлбөр нэг компьютерт хүчинтэй. Тасарвал 7 хоногийн дотор дахин оролдож болно.
  6. Хувийн мэдээлэл. mypc.mn зөвхөн компьютерын дугаар, нэр, утас, алхмын төлөвийг хадгална. Таны файл манай сервер рүү огт илгээгдэхгүй.
Асуулт

Түгээмэл асуултууд

Хэр удаан үргэлжлэх вэ?

Нөөц таны файлын хэмжээнээс, татах нь интернэтээс хамаарна. Ихэвчлэн 2–4 цаг. Суулгалтын үед компьютер хэд хэдэн удаа дахин асна — унтраахгүй.

Файлаа хадгалах шаардлагагүй бол?

Програмын эхэнд «Бүтэн формат»-ыг сонгоно. Файл нөөцлөх алхам алгасна, C: диск бүхэлдээ цэвэрлэгдэнэ (D: зэрэг бусад диск хэвээр). Драйвер, Wi-Fi-г флашид заавал хадгална (1–3 ГБ) — шинэ Windows-д Wi-Fi драйвер олдохгүй бол интернэтгүй болохоос сэргийлнэ. Үнэ ижил.

Интернэт тасарвал яах вэ?

Татсан хэсгээсээ үргэлжилнэ. Програмаа дахин нээхэд хаана хүрснээ санаж байдаг.

Компьютер Windows 11 дэмжихгүй бол?

Програм эхний алхамд шалгаж хэлнэ — төлбөр төлөхөөс өмнө. Microsoft-ын шалгалтаар хожим тохирохгүй гарвал төлбөрийг буцаана.

Windows идэвхжих үү?

Өмнө нь жинхэнээр идэвхжсэн бол тийм — Microsoft-ын дижитал лицензээр өөрөө идэвхжинэ. Програм эхний алхамд идэвхжсэн эсэхийг харуулна.

BitLocker асаалттай бол?

Програм сэргээх түлхүүрийг харуулж, хадгалуулна. Дараа нь үргэлжлүүлнэ.

Та нар миний компьютерт алсаас хандах уу?

Үгүй. Форматыг зөвхөн та компьютерынхаа ард сууж байгаад «АРЧИХ» гэж бичиж эхлүүлнэ. mypc.mn зөвхөн төлбөрийн төлөвийг хадгална.

Холбоотой

Бусад програм

Эхлэхээс өмнө асуух зүйл байна уу?

Залгаарай — компьютерт тань тохирох эсэхийг хамт шалгая.

Удахгүй нээгдэнэ8071-0101