MyPC.mnКомпьютер шалгах програм
Гарын авлага › My Repair засварын USB

My Repair — засварын USB

Компьютер цэнхэр дэлгэц өгч, асахаа больсон уу? My Repair бол нэг USB флаш: асахгүй болсон Windows-ийг гаднаас нь ачаалж шалтгааныг олж, засаж, доторх файлыг аварна. BitLocker тайлах, устгасан файл сэргээх, муудаж буй дискийг шинэ рүү хуулах хүртэл — бүгд монголоор.

Үнэгүй Монгол хэл Windows 10 · 11 Оношлоход юу ч өөрчлөхгүй Хувилбар 0.4.0
Засварын USB хэрэгсэл
MyRepair-USB.zip · хувилбар 0.4.0 · ~20 МБ · My-Repair.exe + MyRepair-USB.exe
Ажиллаж байгаа өөр компьютер дээр татаж, тэндээсээ засварын USB бэлдэнэ.
⤓ Үнэгүй татах
Урьдчилан бэлдэх

1) Ажиллаж байгаа нэг компьютер (USB бэлдэх).   2) Хоосон USB флаш (8 ГБ ба түүнээс дээш) — доторх өгөгдөл устахыг анхаар.   3) Аврах файлаа хуулах өөр диск эсвэл том USB.

Ямар үед хэрэглэх вэ

Цэнхэр дэлгэцДахин дахин гарч, Windows тогтворгүй болсон.
Асахаа больсонЛого дээр гацах, «Automatic Repair», «Recovery» гарах.
Диск танихгүй«No bootable device», «hard disk not installed» гарах.
BitLocker түлхүүр асуусанСэргээх түлхүүр байгаа ч Windows асахгүй.
Файлаа устгасан, форматласанУстгасан зураг, баримтаа буцааж олох.
Диск муудаж байнаУнахаас нь өмнө өгөгдөл, бүх дискийг шинэ рүү хуулах.

Програмын дэлгэц

Эвдэрсэн компьютерыг USB-ээс асаахад ийм цонх гарна. Оношийг энгийн монголоор бичиж, дараагийн алхмыг санал болгоно. (Дүрслэл; өгөгдөл нь жишээ.)

Боломжууд

Оношлох

Юу ч өөрчлөхгүй, зөвхөн уншиж дүгнэнэ

  • Цэнхэр дэлгэцийн шалтгаанДамп, лог уншиж буруутан драйвер, алдааны кодыг монголоор тайлбарлана.
  • Дискний эрүүл мэндSMART ба NVMe: элэгдэл, температур, муу сектор.
  • Техник хангамжCPU, GPU, RAM, эх хавтан, серийн дугаар, Windows-ийн түлхүүр.
  • Батарейн элэгдэлШИНЭАнхны багтаамжаас хэдэн хувь үлдсэн, хэдэн удаа цэнэглэсэн.
  • ТайланОношийг таб бүрээр харуулж, файл болгон хадгална — техникчид илгээхэд бэлэн.

Аврах

Өгөгдлөө эхэлж авна — эх дискнээс юу ч устгахгүй

  • Файл хуулахЗураг, баримт, ширээний файлыг бүх хуваалтаас өөр диск, USB рүү.
  • BitLocker тайлахШИНЭСэргээх түлхүүр, нууц үг эсвэл .BEK файлаар.
  • Устгасан файл сэргээхШИНЭУстгасан, форматласан дискнээс файл, алдагдсан хуваалтыг буцаана (PhotoRec / TestDisk).
  • Диск клонШИНЭМуудаж буй дискийг шинэ рүү бүтнээр нь хуулна, муу секторт гацахгүй.

Засах

Засвар бүрийг сонгож, баталгаажуулж байж хийнэ

  • Нэг товчны засварШИНЭДиск (chkdsk), системийн файл (SFC/DISM), ачаалах файлыг дараалан.
  • Ачаалах засварWindows асахгүй болгосон ачаалах файлыг сэргээнэ — UEFI/GPT ба Legacy/MBR суулгац хоёуланд.
  • Intel VMD / RST дискШИНЭХарагдахгүй байгаа дискийг драйвер ачаалж танина.
  • Зай цэвэрлэх, драйвер нөөцлөхШИНЭWindows.old, түр файл, кэш; драйверуудаа хадгалж авах.

Хэрхэн ажилладаг

USB бэлдэх

Ажиллаж байгаа компьютер дээр ZIP-ээ задлаад MyRepair-USB.exe-г ажиллуулж, хоосон флашаа сонгоно. Хэдэн минутад засварын USB бэлэн болно.

Эвдэрсэн компьютерыг USB-ээс асаах

Флашаа залгаад асаах товч дармагц boot цэсийг нээж USB-ээ сонгоно (Lenovo, Dell, Acer — F12; HP — F9; ASUS — F8/Esc).

Оношлох → аврах → засах

My Repair өөрөө оношилж дүгнэнэ. Чухал файлаа эхлээд хуулж аваад, дараа нь санал болгосон засварыг сонгоно. Засвар бүрийг өмнө нь «туршиж харах» горимоор шалгаж болно.

Алхам алхмаар, зурагтай заавар →

Аюулгүй юу?

Оношлоход юу ч өөрчлөхгүй

Эхлээд зөвхөн уншиж дүгнэнэ — ямар ч файл устгах, зөөх, өөрчлөх зүйлгүй. Засвар бүрийг та сонгож, баталгаажуулж байж ажиллуулна, өмнө нь «туршиж харах» горимоор ямар тушаал ажиллахыг харуулна. «Файл хуулах» нь зөвхөн хуулна. BitLocker тайлахад шифрлэлтийг унтраахгүй.

Диск муудаж байвал — эхлээд өгөгдлөө ав

Оношид «диск физикээр муудаж байна» гарвал юуны өмнө «Файл хуулах» эсвэл «Диск клон»-оор өгөгдлөө аварч ав. Зөвхөн дараа нь засвар (chkdsk гэх мэт) хийнэ. Диск клон нь зорилтот (шинэ) дискийг бүрэн арчдаг — зөв дискийг сонгосон эсэхээ хоёр удаа шалга.

Хөтөч, Windows «танихгүй файл» гэж анхааруулж магадгүй

Энэ хэрэгсэл шинэ, цөөн хүн татсан учир Microsoft «танихгүй» гэж үзэж анхааруулдаг. Вирус илэрсэн гэсэн үг биш. Хөтөч дээр татсан файлынхаа хажуугаас Keep → Keep anyway, ажиллуулахад «Windows protected your PC» гарвал More info → Run anyway дарна. Итгэхгүй байвал virustotal.com-д шалгаж болно.

Түгээмэл асуултууд

Энэ нь Windows суулгах USB мөн үү?

Үгүй. Windows суулгах USB нь системийг дахин суулгаж, хуучныг нь арилгадаг. My Repair нь эсрэгээрээ — байгаа Windows-ийг засаж, файлыг нь хадгалж үлдээхийг зорьдог. Дахин суулгахаасаа өмнө эхлээд үүгээр оролдох нь зөв.

Устгасан файлаа сэргээж болох уу?

Тийм — «Засвар → Өгөгдөл сэргээх» нь устгасан, форматласан дискнээс файл (PhotoRec), алдагдсан хуваалт (TestDisk) хайна. Эдгээр нь нээлттэй эхийн (GPL) хэрэгсэл тул USB-д хамт ирдэггүй: cgsecurity.org-оос татаж My Repair\Tools хавтсанд хийгээд USB-ээ бэлдвэл USB дээр гарна. Аль болох эрт, тэр дискэнд юу ч бичихгүйгээр хийх тусам олох магадлал өндөр.

Диск клон гэж юу вэ, хэзээ хэрэглэх вэ?

Хуучин (муудаж буй) дискийг шинэ диск рүү сектор бүрээр нь бүтнээр хуулна — Windows, програм, файл бүгд хэвээрээ шилжинэ. Муу секторт гацахгүй, алгасаад үргэлжилнэ. Диск «муудаж байна» гэж гарвал, эсвэл SSD руу шилжихэд хэрэглэнэ. Шинэ диск хуучнаасаа багагүй байх ёстой бөгөөд бүрэн арчигдана.

USB дээрх миний өгөгдөл устах уу?

Засварын USB бэлдэх үед тэр флашны өгөгдөл устана — тиймээс хоосон флаш хэрэглэ. Харин эвдэрсэн компьютерын диск рүү My Repair юу ч бичихгүй, зөвхөн уншина (засвар сонгоогүй л бол).

Ямар компьютерт ажиллах вэ?

UEFI ачаалалтай орчин үеийн ноутбук, компьютер (Windows 10, 11). Lenovo, Dell, HP, ASUS, Acer зэрэг брэндийг тусгайлан таньж, тохирох зөвлөмж өгнө. Intel VMD/RST горимтой дискийг драйвер ачаалж харуулна. Маш хуучин (BIOS/Legacy) машинд USB ачаалахгүй байж болно.

Яагаад «танихгүй файл» гэж гардаг вэ?

Файл шинэ, олон хүн татаж амжаагүй, мөн code signing гэрчилгээ хараахан аваагүй учраас Windows болгоомжлох анхааруулга өгдөг — доторх кодоос муу зүйл илрүүлсэн гэсэн үг биш. virustotal.com-д шалгаж болно, эсвэл бидэн рүү залгаарай.

Өөрөө хийж чадахгүй бол?

Залгаарай — 8071-0101. Утсаар чиглүүлнэ, эсвэл засварын газарт авчирвал бид оношилж, файлыг чинь аварч өгнө.

Холбоотой заавар

My Repair ашиглах заавар

USB бэлдэх, ачаалах, оношлох–аврах–засах

Цэнхэр дэлгэц засах

Алдааны кодыг уншиж шалтгааныг олох

Компьютер асахгүй байна

Шинж тэмдэг бүрийн шалтгаан

Тусламж хэрэгтэй юу?

Компьютер асахгүй болсон, чухал өгөгдөл дотор нь үлдсэн үү? Залгаарай, бид шууд тусална. 8071-0101