Шинэ · Байгууллагад зориулсан

Ажилтан аль давхарт байна, тэр давхрын принтер автоматаар

Нууц баримт өөр давхрын принтерт андуурч хэвлэгдэхээ болино. Принтерийн жагсаалт, драйвер, хорны түвшин, хэн хэдэн хуудас хэвлэсэн — нэг вэб консолоос, таны өөрийн серверт.

Картын мэдээлэл шаардлагагүй · 50 принтер хүртэл · Print server-тэй, print server-гүй аль алинд
My Printer Manager: принтер бүрийн байршил, IP хүрээ, хорны түвшин
30 хоногүнэгүй туршилт
Админ эрхгүйдрайверийг agent суулгана
Print serverзаавал биш
100% Монголхэл, дэмжлэг
Яагаад

Принтерийн өдөр тутмын гурван асуудал

Нууцлал

Баримт өөр давхарт хэвлэгдэнэ

Ажилтан өөр давхарт суусан ч хуучин принтер нь default хэвээр. Цалингийн хүснэгт, гэрээ өөр хэлтсийн принтерээс гарч ирдэг.

IT-ийн цаг

Компьютер бүрт принтер нэмэх

Шинэ ажилтан, шинэ компьютер, суудал солих бүрт IT очиж принтер, драйвер суулгадаг. Ажилтанд админ эрх байхгүй.

Зардал

Хор дууссаныг сүүлд мэднэ

Хор дуусахад л мэдэгдэнэ, хэн хэдэн хуудас хэвлэж байгаа нь харагддаггүй. Ажлын бус цагийн хэвлэлт хяналтгүй.

Хэрхэн ажилладаг

Компьютерын IP-аас байршлыг таньж принтерээ сонгоно

Давхар бүрийн LAN, Wi-Fi өөр IP хүрээтэй байдаг. Түүгээр нь ажилтан хаана суугааг мэднэ.

Принтер, байршлаа бичнэ

Принтер бүрт барилга, давхар, тэр байршлын IP хүрээ. Сүлжээнээс хайж олох, эсвэл одоо байгаа жагсаалтаа CSV-ээр нэг дор оруулна.

Компьютерт agent түгээнэ

Вэб консолоос татсан суулгагчийг GPO-оор эсвэл компьютер дээр давхар товшиж суулгана. Эхлээд туршилтын хэдэн компьютерт.

Бусдыг нь agent хийнэ

Ажилтан нэвтрэх, Wi-Fi солих бүрт тэр давхрын принтер холбогдож default болно, бусад давхрынх хасагдана. Ажилтанд мэдэгдэл гарна.

Төв байржишээ
6 давхар10.10.6.0/24ТБ-6F Удирдлага
5 давхар10.10.5.0/24ТБ-5F Konica
4 давхар10.10.4.0/24 Та энд · 10.10.4.63ТБ-4F Canondefault ✓
3 давхар10.10.3.0/24ТБ-3F HP
2 давхар10.10.2.0/24ТБ-2F Kyocera
Боломжууд

Принтерийн бүх ажил нэг дор

Ойр принтер, драйвер, хор, хэвлэлтийн тайлан — IT хэлтэс компьютер дээр очих шаардлагагүй.

Ойр принтер автоматаар

IP хүрээ эсвэл Wi-Fi цэг (BSSID)-ээр байршлыг таньж, тэр давхрын принтерийг default болгоно. Хамгийн нарийн таарсан хүрээ ялна.

Хэлтсийн принтер

Санхүү, хууль зэрэг хэлтсийн принтер зөвхөн тэр хэлтсийн ажилтанд холбогдоно — Active Directory-ийн хэлтэс эсвэл OU-аар.

Драйвер админ эрхгүй

Agent драйверийг SYSTEM эрхээр урьдчилан суулгана. Windows-ийн драйвер эсвэл үйлдвэрлэгчийн universal драйверийг zip-ээр нэг удаа оруулна.

Сүлжээнээс хайж олох

Subnet бичихэд сүлжээний принтерүүдийг загвар, серийн дугаартай нь олно. Print server байхгүй ч IP-аар шууд холбоно.

Хор, онлайн хяналт

Хар, өнгөт хорны түвшинг SNMP-ээр тогтмол уншина. Принтер унтарвал эсвэл сүлжээнээс салбал 5 минутын дотор самбарт улаанаар гарна.

Хэвлэлтийн тайлан

Хэн, аль хэлтэс, аль принтерт хэдэн хуудас хэвлэсэн. Ажлын бус цагийн болон өөр байршлын хэвлэлт. PDF, Excel.

Нууцлал

Хэвлэсэн файлын нэрийг анхдагчаар цуглуулахгүй. Асаавал шифрлэж хадгалах ба хэн харсныг бүртгэнэ. Тайланд хэзээ ч гарахгүй.

Өөрчлөлтийн түүх

Жагсаалтын өөрчлөлт бүрийн өмнөх хувилбар хадгалагдаж, нэг товчоор сэргээнэ. Хоёр хүн зэрэг засвал анхааруулна.

Шалгаж байж нэвтрүүлнэ

IP бичээд аль принтер default болохыг урьдчилан харна. Буруу хүрээ, давхардсан subnet-ийг анхааруулна. Эхлээд туршилтын OU-д.

Дэлгэцийн зураг

Бодит програмаас

Зохиомол өгөгдөлтэй туршилтын серверээс авсан зургууд.

Хянах самбар: принтерийн тоо, хор багатай принтер, 30 хоногт хэвлэсэн хуудас
Хянах самбар — хор багатай принтер, сарын хэвлэлт.
Print server-гүй принтерийн тохиргоо: IP, драйвер, барилга, давхар, IP хүрээ
Принтер нэмэх — IP, драйвер, байршил, IP хүрээ.
Хэвлэлтийн тайлан: хэрэглэгч, хэлтэс, хуудас, ажлын бус цаг, өөр байршил
Хэвлэлт — хэрэглэгч, хэлтэс, принтерээр; PDF, Excel.
Компьютерууд: хэрэглэгч, байршил, default принтер
Компьютерууд — хэн хаана, ямар принтертэй.
Таны сүлжээнд

Print server-тэй ч, print server-гүй ч

Print server-тэй

Принтерүүд Windows print server-ээр share хийгдсэн

  • Print server дээрх share-үүдийг автоматаар олж, жагсаалтад нэмэхийг санал болгоно.
  • Компьютер \\server\share-д холбогдоно, драйвер print server-ээс урьдчилан суусан байна.
  • Хэвлэлтийн бүртгэлийг print server-ийн log-оос уншина.

Print server-гүй

Компьютер принтер рүү IP-аар шууд хэвлэдэг

  • Agent TCP/IP порт, драйвер, принтерийг SYSTEM эрхээр суулгаж, өөр байршилд шилжихэд хасна.
  • Зөвхөн өөрийн суулгасан принтерт хүрнэ — ажилтны гэрийн, USB принтер хэвээр.
  • Хэвлэлтийн бүртгэлийг компьютер бүр өөрөө илгээнэ.

Нэг жагсаалтад хоёуланг нь хольж болно.

Аюулгүй байдал

Өгөгдөл таны серверт үлдэнэ

My Printer Manager байгууллагын дотоод сүлжээнд, таны өөрийн серверт ажиллана. Үүлэн үйлчилгээ, интернэт холболт шаардлагагүй.

  • On-premise — принтер, компьютер, хэвлэлтийн мэдээлэл таны серверт.
  • Хувийн файлд хүрэхгүй — agent баримт бичиг, зураг уншдаггүй; файлын нэр анхдагчаар бүртгэгдэхгүй.
  • Гарын үсэгтэй холбоо — agent зөвхөн таны серверийн гарын үсэгтэй тохиргоог хүлээж авна, драйверийг SHA-256-аар шалгана.
  • Эрхийн хяналт — админ, техникч, зөвхөн харагч; файлын нэр харах тусдаа эрх, аудитын бүртгэлтэй.
Үнэ

Нэг принтерт жилд 20,000₮

Жагсаалтад байгаа принтер бүрээр тоолно — компьютер, хэрэглэгчийн тоо хамаарахгүй. Бүх боломж нэг үнээр, НӨАТ орсон.

My Printer Manager

Принтерийн тоогоор, жилийн license
20,000₮ / принтер / жил, НӨАТ орсон
  • Ойр принтер автоматаар
  • Хэлтсийн принтер
  • Драйвер админ эрхгүй
  • Print server-гүй горим
  • Хор, онлайн хяналт
  • Хэвлэлтийн тайлан
  • Сүлжээнээс хайх
  • Компьютер хязгааргүй
  • Суулгалтын зөвлөгөө
  • Утас, Messenger дэмжлэг
Худалдан авах

Үнийн тооцоо

600,000₮жилд, НӨАТ орсон
10 принтер200,000₮
30 принтер600,000₮
100 принтер2,000,000₮

Газар дээр нь суулгалт, сургалт хэрэгтэй бол тохиролцоно.

My IT Center ашигладаг бол ойр принтер, хор, хэвлэлтийн тайлан түүнд модуль болж орсон. My IT Center →

30 хоног үнэгүй туршаад үзээрэй

50 принтер хүртэл, бүх боломжтойгоор. Туршилтын дараа тохиргоогоо хэвээр нь license идэвхжүүлнэ.

⤓ Суулгагч татах (Windows Server) Хувилбар 1.0.4 · 36 МБ · Windows Server 2016+ / Windows 10+ (64-bit)
Түгээмэл асуулт

Асуулт хариулт

Print server заавал хэрэгтэй юу?

Үгүй. Print server байвал түүний share-үүдийг ашиглана, байхгүй бол agent принтерийг IP-аар нь компьютер бүрт шууд суулгана. Хоёуланг нь хольж болно.

Ямар сервер, компьютер хэрэгтэй вэ?

Сервер: Windows Server 2016 ба түүнээс хойшхи эсвэл Windows 10/11 (64-bit), 2 CPU, 4 GB RAM. Agent: Windows 10, Windows 11 компьютер. Сервер ба компьютерууд нэг дотоод сүлжээнд байна.

Ажилтанд админ эрх хэрэгтэй юу?

Үгүй. Драйвер, принтерийг agent SYSTEM эрхээр суулгадаг тул ажилтанд админ эрх асуухгүй.

Ямар принтер дэмжих вэ?

Сүлжээнд холбогдсон (TCP/IP) бүх принтер. Ихэнх лазер принтерт Windows-ийн «Microsoft PCL6 Class Driver» ажиллана. Үйлдвэрлэгчийн universal драйвер (HP, Canon, Kyocera, Konica Minolta, Ricoh, Xerox…)-ийг zip болгож оруулбал бүх боломж нь ажиллана.

Ажилтан аль давхарт байгааг яаж мэдэх вэ?

Давхар бүрийн LAN, Wi-Fi ихэвчлэн өөр IP хүрээтэй байдаг. Принтер бүрт тэр байршлын IP хүрээг бичнэ. Нэг Wi-Fi сүлжээ олон давхарт тархсан бол Wi-Fi цэгийн хаяг (BSSID)-аар ялгана.

Хэвлэсэн файлын нэрийг хадгалах уу?

Анхдагчаар үгүй — зөвхөн хэн, хэзээ, аль принтерт, хэдэн хуудас. Байгууллагын бодлогоор асаавал файлын нэр шифрлэгдэж хадгалагдах бөгөөд эрхтэй хүн харах бүр аудитын бүртгэлд бичигдэнэ.

Одоо принтерийн жагсаалт, GPO script ашиглаж байгаа бол?

Жагсаалтаа CSV-ээр нэг дор оруулна. Эхлээд туршилтын OU эсвэл хэдэн компьютерт асааж, асуудалгүй бол бүх компьютерт. Тэр үед хуучин GPO script-ээ салгана.

Туршилтын хугацаа дуусахад юу болох вэ?

Тохируулсан принтерүүд ажилласаар байна. Зөвхөн шинэ принтер, шинэ компьютер нэмэх хаагдана. License идэвхжүүлмэгц бүх зүйл үргэлжилнэ.

Принтер нэмэгдвэл яах вэ?

License-ээ принтерийн шинэ тоогоор өргөтгөнө — консолоос «Лиценз хүсэх» дарвал бид зөвшөөрмөгц өөрөө идэвхжинэ, эсвэл шинэ түлхүүр оруулна. Хязгаар хэтэрсэн ч систем ажилласаар байна, зөвхөн анхааруулга гарна.

My IT Center-тэй ямар ялгаатай вэ?

My IT Center бол хөрөнгө, helpdesk, програм түгээлт бүхий байгууллагын IT-ийн бүтэн систем, түүнд ойр принтер, хор, хэвлэлтийн тайлан модуль болж орсон. Зөвхөн принтерийн асуудлаа шийдэх бол My Printer Manager.

Холбоо барих

Танилцуулга, нэхэмжлэх авах

Мэдээллээ үлдээвэл ажлын 1 өдрийн дотор холбогдоно.

☏
Утас
8071-0101
✉
Messenger
m.me/mypc.mn
⌂
Хаяг
Баянгол дүүрэг, 6-р бичил хороолол, Минжгоо төв, 301 тоот
⏱
Цагийн хуваарь
Даваа–Баасан, 09:00–18:00
Утас эсвэл и-мэйлийн аль нэг хангалттай.