Байгууллагын IT-г нэг дороос удирдана
Компьютер, хөрөнгийн бүртгэл, helpdesk тикет, програм түгээлт, ажилтны тусламжийн портал — бүгд Монгол хэл дээр, таны өөрийн серверт.
IT хэлтэст хэрэгтэй бүх зүйл
Хэд хэдэн тусдаа програмын оронд нэг систем — хөрөнгө, helpdesk, түгээлт, хяналт.
Хөрөнгийн бүртгэл
Компьютер бүрийн CPU, RAM, диск, серийн дугаар, суусан програм автоматаар бүртгэгдэнэ. Эзэмшигч, баталгаат хугацаа, IP мужаар байршил. Аль ч цонхны дээд мөрнөөс компьютер, IP, хэрэглэгч, тикет, програм, принтерийг шууд хайна.
Helpdesk тикет
Ажилтан асуудлаа мэдэгдэнэ, ангиллаар нь хариуцсан инженерт автоматаар очно. SLA хугацаа, дотоод тэмдэглэл, и-мэйл мэдэгдэл. Дэлгэцийн зургийг Ctrl+V-ээр шууд хавсаргана.
Програм түгээх
MSI/EXE програмыг олон компьютерт нэг товчоор суулгана. Agent-тай болон agent-гүй (WinRM, SSH) горим, явцыг шууд харна.
Компьютерын эрүүл мэнд
CPU, RAM ачаалал, асалтын хугацаа, crash, антивирус, батерейгаас 0–100 оноо. Ажилтанд ойлгомжтой зөвлөмж өгнө.
Дискний SMART хяналт
Хатуу диск эвдрэхээс өмнө анхааруулна: муу сектор, алдаа, SSD элэгдэл, халалт. Өгөгдлөө алдахаас сэргийлнэ.
Тоног төхөөрөмжийн түүх
RAM, диск, CPU сольсон, хассан бүрийг огноотой бүртгэж мэдэгдэнэ. Удаан холбогдоогүй компьютеруудыг хугацаагаар харуулна.
Сүлжээний төхөөрөмж
Сүлжээг тогтмол шалгаж, бүртгэлгүй шинэ төхөөрөмж холбогдмогц IT хэлтэст мэдэгдэнэ. Router, switch, принтер, камер, хандалтын хяналтыг автоматаар ялгана. Бүртгэлтэй төхөөрөмж унтарвал 5 минутын дотор самбарт гарна.
Түр админ эрх, USB
Ажилтан админ эрх эсвэл USB флаш хүснэ, IT батлахад автоматаар нээгдэж, хугацаа дуусахад өөрөө хаагдана.
Домэйн ба эрхийн бүлэг
Active Directory нэвтрэлт, хэрэглэгч/компьютер импорт. IT админ, инженер, хөрөнгө харагч гэх мэт эрхийг уян хатан тохируулна.
Ойр принтер, хор
Ажилтан аль давхарт суугаагаас хамаарч тэр давхрын принтер автоматаар default болно — нууц баримт өөр давхарт андуурч хэвлэгдэхгүй. Хорны түвшин, хэн хэдэн хуудас хэвлэсэн тайлан. Зөвхөн принтер хэрэгтэй бол: My Printer Manager →
Тайлан, хянах самбар
Хөрөнгө, helpdesk, аюулгүй байдал, програм, хэвлэлтийн тайланг PDF болон Excel-ээр, сар бүр и-мэйлээр. Хэсэг бүрийн жагсаалтыг шүүлтүүрээр нь нэг товчоор татна. Хянах самбарыг хүн бүр widget-ээр өөрөө бүрдүүлнэ. Байгууллагын лого, нэр консол, тайланд харагдана.
Хурлын өрөө
Ажилтан хурлын өрөөг порталаас захиална, давхардал үүсэхгүй. Багтаамж, тоног төхөөрөмж, долоо хоног бүр давтагдах захиалга.
Хүн бүрт өөрийн цонх
IT менежер
- Нийт хөрөнгө, тикетийн төлөвийг нэг самбараас
- Эрсдэлтэй диск, хуучирсан компьютерыг эрт мэдэх
- Суусан програмын тайлан
IT инженер, helpdesk
- Өөрийн хариуцсан төрлийн тикетүүд
- Програмыг олон компьютерт зэрэг суулгах
- Хэн аль компьютерт нэвтэрснийг харах
Ажилтан
- Desktop дээрх “My IT Center” дүрсээр IT-д хандах
- Компьютероо өөрөө цэвэрлэх, зөвлөмж авах
- Админ эрх, USB хүсэлтээ хянах
Гурван алхмаар эхэлнэ
Сервер суулгах
Windows Server дээр суулгагчийг ажиллуулна. Порт, хаяг, админ нууц үгээ оруулахад 5 минутад бэлэн.
Client түгээх
Компьютер бүрт жижиг client суулгана — нэг командаар эсвэл ажилтан порталаас өөрөө татна.
Удирдаж эхлэх
Хэдэн минутын дотор хөрөнгө, эрүүл мэнд, програмын мэдээлэл орж ирнэ. Домэйнээ холбож, тикет хүлээж аваарай.
Таны өгөгдөл таны серверт үлдэнэ
My IT Center нь байгууллагын дотоод сүлжээнд, таны өөрийн серверт ажилладаг. Гадны үүлэн үйлчилгээ, интернэт холболт шаардлагагүй.
- On-premise — бүх мэдээлэл таны серверийн өгөгдлийн санд хадгалагдана.
- Хувийн файлд хүрэхгүй — client нь баримт бичиг, зураг, нууц үгийг уншдаггүй, илгээдэггүй.
- Шифрлэлт — нууц үг, credential-ууд шифрлэгдэж хадгалагдана; HTTPS дэмжинэ.
- Гарын үсэгтэй холбоо — client зөвхөн таны серверийн гарын үсэгтэй даалгавар, шинэчлэлтийг хүлээж авна.
- Эрхийн хяналт — хэн юуг харж, өөрчлөхийг эрхийн бүлгээр нарийн тохируулна.
Нэг хөрөнгөд жилд 2,500₮
Хөрөнгө гэдэг нь системд бүртгэгдсэн төхөөрөмж бүр — компьютер, сервер, дэлгэц, принтер, сүлжээний төхөөрөмж. Бүх боломж нэг үнээр, НӨАТ орсон. 30 хоногийн үнэгүй туршилт, суулгалтын зөвлөгөө үнэд багтсан.
My IT Center
- Хөрөнгийн бүртгэл
- Helpdesk тикет, SLA
- Компьютерын эрүүл мэнд
- Ажилтны портал, client
- Програм түгээлт
- Active Directory, эрхийн бүлэг
- Дискний SMART, hardware түүх
- Сүлжээний шинэ төхөөрөмж
- Түр админ эрх / USB
- Утас, Messenger дэмжлэг
Үнийн тооцоо
| 50 хөрөнгө | 125,000₮ |
| 250 хөрөнгө | 625,000₮ |
| 1,000 хөрөнгө | 2,500,000₮ |
Газар дээр нь суулгалт, IT хэлтсийн сургалт хэрэгтэй бол тохиролцоно.
Төрийн болон боловсролын байгууллагад тусгай нөхцөл бий.
30 хоног үнэгүй туршаад үзээрэй
100 хөрөнгө хүртэл, бүх боломжтойгоор. Туршилтын дараа өгөгдлөө хэвээр нь license идэвхжүүлнэ.
Асуулт хариулт
Ямар сервер шаардлагатай вэ?
Windows Server 2016 ба түүнээс хойшхи хувилбар (эсвэл Windows 10/11), 2 CPU, 4 GB RAM, 20 GB диск. 500-аас дээш компьютерт PostgreSQL ашиглахыг зөвлөнө. Linux серверт ч ажиллана.
Client ямар компьютерт суух вэ?
Windows 10/11, Windows Server, мөн Ubuntu, Debian, RHEL зэрэг Linux. Client жижиг, компьютерыг удаашруулдаггүй.
Интернэт холболт хэрэгтэй юу?
Үгүй. Систем бүхэлдээ дотоод сүлжээнд ажиллана. License идэвхжүүлэхэд ч интернэт шаардлагагүй. Интернэттэй бол програмаас license хүсэхэд зөвшөөрөгдмөгц өөрөө идэвхжинэ.
Туршилтын хугацаа дуусахад юу болох вэ?
Таны оруулсан өгөгдөл, тикетүүд хэвээр үлдэнэ. Зөвхөн шинэ хөрөнгө бүртгэх, програм түгээх хаагдана. License идэвхжүүлмэгц бүх зүйл үргэлжилнэ.
Одоо ашиглаж буй домэйн (Active Directory)-тэй холбогдох уу?
Тийм. Ажилтнууд Windows-ийн нууц үгээрээ нэвтэрнэ, хэрэглэгч ба компьютерууд AD-аас автоматаар импортлогдоно.
Суулгалт, сургалт хийж өгөх үү?
Тийм. Суулгалтын зөвлөгөө үнэд багтсан. Газар дээр нь суулгалт, IT хэлтсийн сургалт хэрэгтэй бол тохиролцоно.
Юу хөрөнгөд тоологдох вэ?
My IT Center-д бүртгэгдсэн төхөөрөмж бүр: компьютер, сервер, нэмэлт дэлгэц, принтер, сүлжээний төхөөрөмж, камер гэх мэт. Зөөврийн компьютерын өөрийн дэлгэц тоологдохгүй. Ашиглахаа больсон хөрөнгийг системээс хасахад license-ийн суудал чөлөөлөгдөнө.
Хөрөнгө нэмэгдвэл яах вэ?
License-ээ хөрөнгийн шинэ тоогоор өргөтгөнө. Шинэ түлхүүр оруулахад л болно — дахин суулгах, өгөгдөл шилжүүлэх шаардлагагүй. Хязгаар хэтэрсэн ч систем ажилласаар байна, зөвхөн анхааруулга гарна.
Танилцуулга, нэхэмжлэх авах
Мэдээллээ үлдээвэл ажлын 1 өдрийн дотор холбогдоно.
8071-0101
m.me/mypc.mn
Баянгол дүүрэг, 6-р бичил хороолол, Минжгоо төв, 301 тоот
Даваа–Баасан, 09:00–18:00



