MyPC.mn
Гарын авлага › Дуу, принтер, төхөөрөмж

Дуу гарахгүй, принтер хэвлэхгүй

Эдгээрийн ард ихэвчлэн нэг шалтгаан байдаг — драйвер. Доорх алхмууд гурвуулангийнх нь хамгийн түгээмэл асуудлыг хамарна.

Хугацаа: 10–30 минут Хүндрэл: хялбар Хэрэгсэл: шаардахгүй

Дуу гарахгүй, принтер хэвлэхгүй, USB төхөөрөмж танигдахгүй — эдгээрийн ард ихэвчлэн нэг шалтгаан байдаг: драйвер. Драйвер гэдэг нь «энэ төхөөрөмжийг ингэж ажиллуул» гэж Windows-д зааж өгдөг жижиг програм юм.

Дуу гарахгүй бол

Зөв төхөөрөмж сонгогдсон эсэх

Мэдэгдлийн талбар дахь чанга яригчийн дүрс дээр дарж, дээд талаас гарах төхөөрөмжөө хар. HDMI-аар телевизор холбосон үед дуу тийшээ явчихдаг нь маш түгээмэл.

Чихэвч салгасны дараа ч компьютер чихэвч холбоотой гэж бодсоор байх тохиолдол бий — энэ жагсаалтаас гараар солино.

Дууны түвшин, mute

Хэд хэдэн газар дуу унтарсан байж болно: системийн ерөнхий түвшин, програмын өөрийн түвшин, гарын биет унтраах товч.

Чанга яригчийн дүрс дээр баруун товшоод Volume mixer нээвэл програм бүрийн түвшин тусад нь харагдана.

Драйверыг дахин суулгах

Device Manager нээ. Sound, video and game controllers хэсгийг дэлгэ. Дууны төхөөрөмж дээр баруун товшоод Uninstall device сонго, дараа нь компьютерыг дахин асаа.

Windows ачаалахдаа драйверыг өөрөө буцааж суулгадаг. Ингэхэд эвдэрсэн драйвер солигдоно.

Принтер хэвлэхгүй бол

Үндсэн зүйлс

Принтер асаалттай юу, цаас байна уу, хаалга нь бүрэн хаагдсан уу, кабель хоёр талдаа суусан уу. Дэлгэц дээр нь алдааны мэдэгдэл байна уу.

Дарааллыг цэвэрлэх

Settings → Bluetooth & devices → Printers & scanners → принтерээ сонго → Open print queue. Гацсан баримтуудыг цуцал.

Нэг баримт гацвал араас нь ирсэн бүгд хүлээж зогсдог. Дарааллыг цэвэрлээд дахин хэвлэж үз.

Print Spooler үйлчилгээг дахин эхлүүлэх

Хайлтад services.msc гэж бичээд нээ. Print Spooler мөрийг ол, баруун товшоод Restart.

Энэ нь дарааллыг бүрэн цэвэрлэж, хэвлэх систем шинээр эхэлнэ.

Драйверыг үйлдвэрлэгчээс татах

Windows-ийн ерөнхий драйвер олон принтерт бүрэн ажиллахгүй. Принтерийнхээ загварыг (ихэвчлэн урд эсвэл ар талд нь бичээстэй) хайлтад бичээд үйлдвэрлэгчийн албан ёсны сайтаас татна.

Драйверыг зөвхөн үйлдвэрлэгчийн сайтаас

«Driver updater», «driver pack» нэртэй програмууд ихэвчлэн шаардлагагүй, заримдаа хортой. Windows Update эсвэл үйлдвэрлэгчийн сайт хоёр л найдвартай эх үүсвэр.

USB төхөөрөмж танигдахгүй бол

Түгээмэл асуултууд

Device Manager-ийг яаж нээх вэ?

Start товчийг баруун товшоод жагсаалтаас Device Manager сонгоно. Эсвэл хайлтад «device manager» гэж бичнэ.

Драйверыг хаанаас татах вэ?

Компьютерийн брэндийн сайтаас загвараараа хайна — HP, Dell, Lenovo, Asus бүгд «Support» хэсэгтэй. Загварын дугаарыг ихэвчлэн доод талын наалт дээр бичсэн байдаг.

Шалгалтын програм эх хавтан, видео картын нэрийг хэлж өгдөг тул хайхад хялбар болно.

Драйвер шинэчлэх шаардлагатай юу?

Ажиллаж байгаа зүйлийг дэмий хөндөх шаардлагагүй. Гэхдээ 4-өөс дээш жил шинэчлэгдээгүй драйвер нь алдаа, аюулгүй байдлын цоорхой агуулж болзошгүй.

Видео картын драйверыг л тогтмол шинэчлэхийг зөвлөдөг — тоглоомын гүйцэтгэл, дүрсний алдаанд шууд нөлөөлдөг.

Bluetooth чихэвч холбогдохгүй байна

Чихэвчээ холбох горимд оруулсан эсэхээ шалга (ихэвчлэн товчийг 5 секунд дарж барина, гэрэл нь цэнхэр-улаанаар анивчина).

Өмнө нь холбогдож байсан бол Windows дээрээс нь устгаад шинээр холбоно.

Драйвер олдохгүй, ажиллахгүй байна уу?

Бид зөв драйверыг олж суулгаж өгнө. Залгаарай: 8071-0101

Холбоотой заавар

Wi-Fi, интернэт

Сүлжээний драйверын асуудал

Видео карт шалгах

Дүрсний алдаа, драйвер

Шинэчлэлтийн алдаа

Windows Update ажиллахгүй бол