Windows шинэчлэлтийн алдаа
Ихэнх тохиолдолд шалтгаан нь гурвын нэг: дискний зай дутуу, шинэчлэлтийн кэш эвдэрсэн, эсвэл тасалдсан татац. Дарааллаар нь шалгая.
Windows Update гацах, алдаа өгөх нь түгээмэл. Ихэнх тохиолдолд шалтгаан нь гурвын нэг: дискний зай дутуу, шинэчлэлтийн кэш эвдэрсэн, эсвэл тасалдсан татацаас үлдсэн хэсэг.
Дарааллаар нь шалгах
Дискний зай
Том шинэчлэлт 20 ГБ хүртэл түр зай шаарддаг. C диск дээр 20 ГБ-аас бага сул зай байвал эхлээд зайгаа чөлөөлнө.
Энэ бол хамгийн түгээмэл шалтгаан бөгөөд хамгийн хурдан шийдэгддэг.
Дахин асаагаад дахин оролдох
Хагас суусан шинэчлэлт дахин асаахад ихэвчлэн үргэлжилдэг. Start → Power → Restart. Дэлгэц хаах нь дахин асаасан гэсэн үг биш.
Асуудал олох хэрэгсэл ажиллуулах
Settings → System → Troubleshoot → Other troubleshooters → Windows Update → Run.
Windows өөрөө түгээмэл алдааг олж засна. Хэдэн минут үргэлжилнэ.
Шинэчлэлтийн кэшийг цэвэрлэх
Хайлтад cleanmgr бичээд нээ. C диск сонгоод «Clean up system files» дарна. Жагсаалтаас Windows Update Cleanup болон Delivery Optimization Files тэмдэглээд устгана.
Тасалдсан татацаас үлдсэн эвдэрсэн файлууд ингэж арилна.
Системийн файлыг шалгах
Start дээр баруун товшоод Terminal (Admin) эсвэл Command Prompt (Admin) нээ. Дараах хоёр командыг дараалан ажиллуул:
DISM /Online /Cleanup-Image /RestoreHealth
sfc /scannow
Тус бүр 10–30 минут үргэлжилнэ. Эвдэрсэн системийн файлыг олж засдаг.
Тодорхой нэг шинэчлэлт л суухгүй байвал түүний дугаарыг (KB-ээр эхэлдэг) хуулж аваад Microsoft Update Catalog сайтаас хайж, гараар татаж суулгаж болно.
Дэмжлэг дууссан хувилбарууд
| Хувилбар | Дэмжлэг дууссан | Юу гэсэн үг вэ |
|---|---|---|
| Windows 7 | 2020 оны 1-р сар | Аюулгүй байдлын шинэчлэлт ирэхгүй |
| Windows 8.1 | 2023 оны 1-р сар | Аюулгүй байдлын шинэчлэлт ирэхгүй |
| Windows 10 | 2025 оны 10-р сар | Шинэ цоорхойг Microsoft засахаа больсон |
Эдгээр хувилбар дээр «шинэчлэлт олдохгүй» байгаа нь алдаа биш — Microsoft үнэхээр шинэчлэлт гаргахаа больсон байна. Windows 11 рүү шилжихийг зөвлөнө.
Түгээмэл асуултууд
Windows 11 санал болгохгүй байна
Windows 11 нь TPM 2.0, UEFI, Secure Boot болон дэмжигдсэн процессор шаарддаг. Эдгээрийн аль нэг нь дутвал санал гарч ирэхгүй.
TPM болон Secure Boot нь ихэвчлэн BIOS дотор байдаг ч унтраалттай байдаг — асаахад л хангалттай байх тохиолдол олон. Шалгалтын програм эдгээрийн төлвийг харуулна.
Шинэчлэлт хэдэн цаг гацаж байна
Том шинэчлэлт үнэхээр 1–2 цаг үргэлжилж, хувь нь хөдөлгөөнгүй харагддаг. Хатуу дисктэй компьютерт бүр удаан.
Гурван цагаас хэтэрсэн, дискний гэрэл огт анивчихгүй болсон бол гацсан байх магадлалтай. Албадан унтраахаас өөр аргагүй — гэхдээ энэ нь системийг эвдэж болзошгүй тул эцсийн арга.
Шинэчлэлтийг хойшлуулж болох уу?
Settings → Windows Update → Pause updates сонголтоор 1–5 долоо хоног хойшлуулж болно. Ажлын чухал үед хэрэгтэй.
Бүрмөсөн унтраахыг зөвлөхгүй — аюулгүй байдлын шинэчлэлт нь вирусаас хамгаалах гол давхарга юм.
Шинэчлэлтийн дараа асуудал гарсан
Settings → Windows Update → Update history → Uninstall updates хэсгээс сүүлийн шинэчлэлтийг устгаж болно.
Том хувилбарын шинэчлэлт бол 10 хоногийн дотор Settings → System → Recovery → Go back сонголтоор буцаж болно.
Бид шалгаж, шаардлагатай бол системийг сэргээнэ. Залгаарай: 8071-0101