MyPC.mn
Гарын авлага › Брэнд бүрийн формат

HP, Dell, Asus компьютер хэрхэн форматлах вэ

Windows суулгахын тулд эхлээд компьютерээ USB-ээс ачаалах хэрэгтэй. Брэнд бүр өөр товчтой, өөр тохиргоотой. Энэ хуудсанд бүгдийг нь цуглуулав.

Хугацаа: 5–15 минут Хүндрэл: дунд Шаардлага: суулгацтай USB
Формат хийх нь бүх мэдээллийг устгана

Эхлэхээсээ өмнө файлаа гадаад диск рүү хуулж авсан эсэхээ шалгаарай. Формат хийсний дараа сэргээх боломжгүй.

Товчнуудын хүснэгт

Компьютерээ асаах товч дарсны дараа тэр дороо дараах товчийг дараалан товшино. Хэт оройтвол Windows ачаалж эхэлнэ — тэгвэл дахин унтрааж эхнээс нь оролдоно.

БрэндBoot menuBIOS тохиргооЗаводын сэргээлт
HPEsc → дараа нь F9EscF10EscF11
DellF12F2F12 → SupportAssist OS Recovery
AsusEsc эсвэл F8Del эсвэл F2F9
LenovoF12 эсвэл Novo товчF1 эсвэл F2Novo товч → System Recovery
AcerF12F2Alt+F10
MSIF11Del
SamsungEscF2F4
ToshibaF12F20 дарж барих
USB-ээс ачаалах дөрвөн алхам
Аль ч брэндэд ижил дараалал
Товч ажиллахгүй бол

Зөөврийн компьютерт Fn товчийг хамт дарах шаардлагатай байж болно: Fn+F12. Мөн Windows-ийн Fast Startup асаалттай бол компьютер бүрэн унтардаггүй тул товч ажиллахгүй. Доорх аргыг үзнэ үү.

Товч ажиллахгүй үеийн найдвартай арга

Windows дотроос шууд BIOS руу орох арга бий. Товч барих шаардлагагүй:

  1. SettingsSystemRecovery
  2. Advanced startup хэсгийн Restart now дарна
  3. Гарч ирэх цэнхэр дэлгэцнээс Use a device → USB-гээ сонгоно
  4. Эсвэл TroubleshootAdvanced optionsUEFI Firmware Settings гэвэл BIOS руу шууд орно

Брэнд бүрийн онцлог

HP

HP-гийн компьютерт асаангуут Esc дарвал цэс гарч ирдэг. Тэндээс F9 — Boot Device Options, F10 — BIOS Setup.

Dell

Dell бол хамгийн энгийн — асаангуут F12 дарвал нэг удаагийн ачаалах цэс гарна.

Dell-ийн хамгийн түгээмэл асуудал: диск харагдахгүй

Windows суулгах үед «We couldn't find any drives» гэж гарвал дискний горим буруу байна. Засах арга:

F2 → BIOS → System ConfigurationSATA OperationRAID On байвал AHCI болгож өөрчилнө → ApplyExit.

Анхаар: Хэрэв одоо байгаа Windows-оо хадгалж байгаад энэ тохиргоог өөрчилбөл Windows ачаалахаа болино. Цэврээр суулгах гэж байгаа тохиолдолд л өөрчилнө.

Asus

Asus-ын ширээний компьютерт Del, зөөврийнд F2 дарж BIOS руу ордог. Ачаалах цэс — Esc эсвэл F8.

Lenovo

USB-ээс ачаалахгүй бол шалгах дараалал

  1. Fast Boot унтраа — BIOS → Boot → Fast Boot: Disabled
  2. Secure Boot унтраа — дээрх брэндийн зааврын дагуу
  3. USB-гээ арын нүхэнд залга — урд талын нүх заримдаа ачаалалтыг дэмждэггүй
  4. USB 2.0 нүх туршиж үз — хуучин компьютер USB 3.0 (цэнхэр нүх)-оос ачаалж чаддаггүй
  5. Boot Mode шалга — USB-гээ GPT/UEFI-ээр бэлдсэн бол BIOS нь UEFI горимд байх ёстой. MBR-ээр бэлдсэн бол Legacy/CSM горимд.
  6. USB-гээ дахин бэлд — файл бичих явцад алдаа гарсан байж болно

Түгээмэл асуудлууд

BIOS руу орох гэхэд нууц үг асууж байна

Байгууллагын компьютерт мэдээллийн технологийн ажилтан нууц үг тавьсан байдаг. Тэдэнтэй холбогдоно уу.

Хувийн компьютер бол ширээний компьютерт эх хавтангийн батарейг 5 минут сугалснаар тохиргоо цэвэрлэгддэг. Зөөврийн компьютерт үйлдвэрлэгч рүү хандах шаардлагатай — өөрөө цэвэрлэх боломжгүй.

Формат хийсний дараа BitLocker түлхүүр асууж байна

Шинэ компьютерууд дискээ автоматаар шифрлэдэг. Түлхүүр нь таны Microsoft бүртгэлд хадгалагдсан байгаа: account.microsoft.com/devices/recoverykey

Үүнээс сэргийлэхийн тулд USB бэлдэхдээ Rufus дээр «Disable BitLocker automatic device encryption» сонголтыг тэмдэглээрэй.

Заводын сэргээлт хийх үү, эсвэл цэврээр суулгах уу?

Заводын сэргээлт — драйвер бүгд өөрөө суудаг тул хялбар. Гэхдээ үйлдвэрлэгчийн шаардлагагүй програмууд хамт ирдэг, мөн хуучин Windows хувилбар руу буцдаг.

Цэврээр суулгах — шинэ, цэвэрхэн систем. Драйверыг гараар суулгах шаардлагатай.

Бид ихэвчлэн цэврээр суулгаад драйверыг үйлдвэрлэгчийн сайтаас татахыг зөвлөдөг.

BIOS-д орж чадахгүй, эсвэл эргэлзэж байна уу?

Бид дуудлагаар очиж эсвэл газар дээр нь хийж өгнө. MyPC.mn-тэй холбогдох

Холбоотой заавар

Boot USB бэлдэх

Rufus-аар суулгацтай USB хийх

Windows 11 суулгах

Алхам алхмаар бүрэн заавар