MyPC.mn
Гарын авлага › Компьютер халах

Компьютер халах

Халалт эхлээд удаашрал болж мэдрэгддэг, дараа нь гэнэтийн унтралт болдог. Шалтгааны ихэнх нь тоос, агааржуулалт — өөрөө засаж болно.

Хугацаа: 20–60 минут Хүндрэл: дунд Хэрэгсэл: шахсан агаар

Компьютер халахад процессор өөрийгөө хамгаалж хурдаа зориудаар бууруулдаг. Тиймээс халалт нь ихэвчлэн эхлээд удаашрал болж мэдрэгддэг, дараа нь гэнэтийн унтралт болдог.

Хэвийн температур

ХэсэгСул зогсоходАчаалалтай үедАнхаарах
Процессор (CPU)30–50 °C70–85 °C90 °C-аас дээш
Видео карт (GPU)30–50 °C65–85 °C90 °C-аас дээш
Диск (SSD)25–45 °C50–60 °C70 °C-аас дээш

Тоглоом эсвэл видео боловсруулах үед 80 °C хүрэх нь хэвийн. Харин зүгээр л интернэт үзэж байхад 80 °C бол асуудал.

Шинж тэмдэг

Шалтгаан ба засах арга

Агааржуулалтын нүх хаагдсан

Зөөврийн компьютерийг ор, дэр, хөнжил дээр тавьж ажиллуулах нь хамгийн түгээмэл шалтгаан. Доод талын нүхнүүд хаагдаж, халуун агаар гарах гарцгүй болдог.

Хатуу, тэгш гадаргуу дээр тавь. Хөргөлтийн тавцан (cooling pad) байвал бүр сайн.

Тоос хуримтлагдсан

Хоёр жил ашигласан компьютерийн хөргөлтийн торон дээр тоос нягт давхарга үүсгэдэг. Энэ нь агаарын урсгалыг бараг бүрэн хаадаг.

Гадна талын нүхнүүдийг шахсан агаараар үлээж болно. Сэнсийг гараараа барьж тогтоох хэрэгтэй — эргэлдүүлбэл цахилгаан үүсгэж эх хавтанг гэмтээж болзошгүй.

Дотор талыг нь бүрэн цэвэрлэхэд задлах шаардлагатай бөгөөд энэ нь мэргэжлийн ажил.

Термо-паста хатсан

Процессор болон хөргөлтийн хоорондох паста 3–5 жилийн дараа хатаж, дулаан дамжуулах чадвараа алддаг. Энэ нь заримдаа 15–20 °C-ийн зөрүү үүсгэдэг.

Солиход хөргөлтийг салгах шаардлагатай тул засварын газарт хийлгэхийг зөвлөнө. Ажил нь ихэвчлэн нэг цаг орчим.

Сэнс эвдэрсэн

Компьютер асаахад сэнсний дуу огт сонсогдохгүй, эсвэл хачин чихэрлэх дуу гарч байвал сэнс тагтсан байж болно.

Сэнс солих нь харьцангуй хямд бөгөөд хурдан ажил. Сэнсгүй үргэлжлүүлэн ашиглавал процессор гэмтэх эрсдэлтэй.

Зөөврийн компьютерыг задлахдаа болгоомжил

Баталгаат хугацаа дуусаагүй бол задлах нь баталгааг хүчингүй болгодог. Мөн шлейф кабелиуд маш нимгэн — болгоомжгүй татвал дэлгэц, гар ажиллахаа болино.

Юу тус болохгүй вэ

Түгээмэл асуултууд

Температурыг яаж хэмжих вэ?

MyPC.mn шалгалтын програм процессорын температурыг уншиж, хэвийн хэмжээнээс давсан эсэхийг хэлдэг. Эх хавтан дэмждэггүй зарим зөөврийн компьютерт уншигдахгүй байж болно.

BIOS дотроос ч харж болно — асаах үед F2 эсвэл Del дарж орно. Гэхдээ энэ нь зөвхөн сул зогсох үеийн температурыг харуулна.

Сэнс чанга эргэх нь үргэлж муу юу?

Үгүй. Тоглоом, видео боловсруулах, олон таб нээх үед сэнс чанга эргэх нь зөв ажиллаж байгаагийн шинж. Асуудал нь юу ч хийхгүй байхад чанга эргэх явдал.

Хөргөлтийн тавцан үнэхээр тусдаг уу?

Зөөврийн компьютерт 3–8 °C орчим бууруулж чаддаг. Үнэтэй биш бөгөөд хор хөнөөлгүй. Гэхдээ тоос, хатсан пастаны оронд тавигдах шийдэл биш.

Халалтаас болж эд анги эвдэрдэг үү?

Орчин үеийн процессор хэт халахад өөрөө унтардаг тул шууд шатах нь ховор. Гэхдээ удаан хугацаанд өндөр температурт ажиллах нь батарей, конденсатор, дискний насыг богиносгодог.

Цэвэрлүүлэх, термо-паста солиулах уу?

Бид зөөврийн болон ширээний компьютерийг бүрэн цэвэрлэж, паста солино. Залгаарай: 8071-0101

Холбоотой заавар

Процессор шалгах

Температур, ачаалал, давтамж

Тэжээлийн блок шалгах

Гэнэтийн унтралтын бусад шалтгаан

Компьютер удаашрах

Халалтаас өөр шалтгаанууд