MyPC.mnКомпьютер шалгах програм
My Deploy › Гарын авлага

My Deploy — гарын авлага

Нэг golden image (Windows 11 Pro + хэрэглээний програм + драйвер) бэлдэж, олон компьютерт USB болон сүлжээгээр хурдан суулгах систем; суулгасан компьютерыг консолоос флашгүйгээр дахин суулгана. Бүтээгдэхүүний танилцуулга хуудас →

IT админд USB / Сүлжээ / Офлайн USB Хувилбар 1.0.15 30 хоног үнэгүй туршилт
Агуулга
  1. Сервер суулгах
  2. Windows ADK
  3. Boot media (USB) бэлдэх
  4. Техникчийн дэлгэц
  5. Image авах (capture)
  6. Профайл, драйвер
  7. Хэрэглэгчийн компьютерт суулгах, сүлжээний хязгаар
  8. Офлайн USB (сүлжээгүй)
  9. Компьютерууд — консолоос дахин суулгах
  10. Асуудал гарвал
  11. Түгээмэл асуулт

1. Сервер суулгах

Суулгагчийг татах

My Deploy хуудаснаас MyDeploy-Setup.exe-г татна (~21 МБ).

Windows дээр ажиллуулах

Байнга асдаг сервер/компьютер дээр администратор эрхээр. Үйлчилгээ (service MyDeploy) болон вэб консол (порт 8200, галт ханын дүрэмтэй) тохируулагдана. Хуучин хувилбар дээр давхарлаж суулгавал тохиргоо, image файлууд хэвээр үлдэнэ.

Вэб консолд нэвтрэх

Хөтчөөр http://localhost:8200 (эсвэл серверийн хаяг:8200) нээж admin-аар нэвтэрнэ.

Зөвлөмж

Серверийг сүлжээний кабелиар холбож, тогтмол IP (эсвэл DHCP reservation) өгнө. Олон ГБ-ын image файл Wi-Fi-аар удаан дамждаг, IP солигдвол бэлдсэн USB дахин хэрэгтэй болно. Гарын үсэггүй суулгагчийг Defender/SmartScreen анхааруулж болзошгүй — «Дэлгэрэнгүй → Ажиллуулах».

2. Windows ADK суулгах

WinPE boot media бэлдэхэд Microsoft-ийн Windows ADK болон түүний «WinPE add-on» хоёрыг тэр сервер дээр нэг удаа суулгана (Microsoft-оос үнэгүй). Эдгээр нь WinPE-г таны сервер дээр бүтээх боломжийг өгнө — бид WinPE-г тараадаггүй (лицензийн шалтгаан). Builder скрипт ADK-ийн орчныг өөрөө ачаалдаг тул тусгай цонх нээх шаардлагагүй.

3. Boot media (USB) бэлдэх

Media нэмэх

Консол → OS суулгалт → Boot media → Media нэмэх (USB). Media бүр өөрийн нууц token-той. Media-г устгавал түүгээр бэлдсэн USB ажиллахаа болино.

USB-ээ консолоос бэлтгэх

USB-ээ сервер рүү залгаад консол → Boot media → «USB / ISO бэлтгэх»: media болон USB-ээ сонгож, YES гэж бичээд «USB бэлтгэх» дарна. USB бүрэн арчигдаж WINPE (2 GB, ачаалах) + MYDEPLOY (үлдсэн, image авах зай) гэж хуваагдана. Алхам бүр, лог тэр хуудсанд харагдана — 10–20 минут. Серверийн хаяг (нэр болон IP), token автоматаар шигтгэгдэнэ; өөр хаягаар холбогдох бол «Серверийн хаяг» талбарт бичнэ (жишээ http://10.0.0.5:8200, порт бичээгүй бол 8200). ISO хэрэгтэй бол «Гаралт: ISO файл».

WinPE драйвер (шаардлагатай бол)

USB-ээр асаахад сүлжээний карт эсвэл дотоод диск харагдахгүй бол үйлдвэрлэгчийн WinPE драйвер багцыг (Dell «WinPE 11 Driver Pack», Lenovo, HP-ийн WinPE pack) тэр хуудасны «WinPE драйвер»-т .cab/.zip-ээр нэмээд USB-ээ дахин бэлтгэнэ.

Өөр компьютер дээр бэлтгэх (PowerShell)

ADK суусан өөр компьютер дээр бэлтгэх бол «⤓ Builder» дарж Make-MyDeployMedia.ps1-ийг татаад PowerShell-ийг администратор эрхээр нээж:

cd $env:USERPROFILE\Downloads
.\Make-MyDeployMedia.ps1 -Output F:

F:-ийн оронд USB-ийн үсгийг бичнэ (USB-г хуваах бол «YES» гэж асууна). Нэмэлт: -Server http://192.168.1.10:8200 — серверийн хаяг; -PeDrivers C:\Drivers\WinPE — WinPE драйвер; -Iso C:\MyDeployPE.iso — ISO.

4. Техникчийн дэлгэц

Компьютерыг My Deploy USB-ээр асаахад (Lenovo/Dell: F12, HP: F9 boot цэс) My Deploy-ийн график дэлгэц гарна:

5. Image авах (capture)

Мастер компьютер бэлдэх

Нэг цэвэр компьютерт Windows 11 Pro + хэрэглэгчдэд хэрэгтэй бүх програм (Office, браузер г.м.) + драйвер суулгаж, тохируулна.

Sysprep амжилттай болохын тулд

BitLocker / Device encryption-г унтраана (manage-bde -status, Тохиргоо → Privacy & security → Device encryption). Microsoft account-аар нэвтрэхгүй, Store-ийн програмыг шинэчлэхгүй. Хамгийн найдвартай нь — Windows суулгаад OOBE дэлгэц дээр Ctrl+Shift+F3 дарж audit горимд програмаа суулгах.

Sysprep (generalize)

C:\Windows\System32\Sysprep\sysprep.exe /generalize /oobe /quit

PowerShell-ийг администратор эрхээр нээгээд яг ингэж (бүтэн замаар) бичнэ (энгийн cmd-ээс «fatal error» гардаг). Нээлттэй байгаа «System Preparation Tool» цонхыг эхлээд хаана. Цонх өөрөө хаагдмагц энгийнээр restart хийхгүй: флашаа залгаад Settings → System → Recovery → Advanced startup → Use a device → USB-ээ сонгоно (эсвэл асахад F12). Windows-оор асчихвал OOBE дээр юу ч сонголгүй Ctrl+Shift+F3 дараад sysprep-ийг дахин хийнэ.

Image авах

Мастерыг сүлжээний кабельтай, My Deploy USB-ээр асаагаад «Image авах (capture)» дарна. DISM image-ийг USB-ийн MYDEPLOY хэсэгт хадгалж (USB-ийн хурдаас хамаарч 30 мин – 2 цаг), дараа нь сервер рүү хуулна. Дуусахад «Image серверт хуулагдлаа» гарч, консолын «Image файл» хэсэгт харагдана. Хуулах үед сүлжээ тасарвал «Дахин хуулах» — image-ийг дахин авахгүй.

Зөвлөмж

Golden image файлыг драйвергүй, нимгэн байлгаад драйверыг суулгах үед загвар бүрээр тариулбал нэг image файл бүх төрлийн компьютерт таарна. Мастерт үйлдвэрлэгчийн програм (Dell SupportAssist, Dell Update, Waves MaxxAudio, Lenovo Vantage г.м.) суулгахгүй — өөр загварын компьютерт дууны драйвер давтан суух зэрэг асуудал гаргадаг.

6. Профайл, драйвер

Консол → OS суулгалт:

7. Хэрэглэгчийн компьютерт суулгах

Ажил үүсгэх

Консол → Ажил → Шинэ ажил: профайл сонгоод «нээлттэй суудал» (дурын машин) эсвэл MAC-аар урьдчилан зааж өгнө.

Компьютерыг асаах

Зорилтот компьютерыг сүлжээний кабельтай, USB-ээр асаагаад «OS суулгах» дарна. Дискийн мэдээллийг шалгаад «Тийм».

Автоматаар дуусна

Диск хуваах → image файл татах, бичих → загварын драйвер → тохиргоо → boot. Дуусахад 20 секундын дараа өөрөө дахин ачаална (USB-ээ салгана) — Windows эхний ачаалалтаар нэр авч, домэйнд орно. Явцыг консолын «Ажил» хэсгээс ч хардаг.

Сүлжээний хязгаар (1.0.6)

Консол → Ажил → «Сүлжээний хязгаар»: image, драйвер татах ба image авах урсгалын нийт хурд (анхдагч 200 Мбит/с; 0 = хязгааргүй). Хэд хэдэн компьютер зэрэг суулгавал хязгаарыг хуваана, тасарсан татах үргэлжилдэг хэвээр. 20 GB image 200 Мбит/с-д ≈14 минут.

Анхаар

Суулгах үед зорилтот компьютерын дотоод диск бүрэн арчигдана. Зөв компьютер мөн эсэхийг баталгаажуул.

Суулгалтын тайлан (1.0.10)

Консол → Ажил → «Суулгалтын тайлан»: хугацаа сонгоод PDF татах. Компьютер бүрийн эхэлсэн, дууссан цаг, нийт хугацаа, image татах / бичих / драйверын хугацаа, амжилтгүй бол шалтгаан; өдөр бүрийн тоо, аргаар (USB, консолоос, офлайн), загвараар, дундаж татах хурд. 1.0.11-ээс драйвер суугаагүй бол (тохирох багц алга, багц эвдэрсэн) Ажлын дэлгэрэнгүйд компьютерын хажууд ⚠ анхааруулга гарна — суулгалт зогсохгүй.

8. Офлайн USB — сүлжээгүй суулгах

Сүлжээ, сервергүй газар (салбар, агуулах, сүлжээ ачаалуулахгүй байх) image, драйвер, тохиргоог флашид хуулж, флашаас суулгана.

Флашаа шинэ хувилбараар бэлтгэх

Серверээ шинэчилсний дараа флашаа нэг удаа консолын «USB / ISO бэлтгэх»-ээр дахин бэлтгэнэ (шинэ хувилбарын WinPE image-ийг суулгахаас өмнө SHA-256-аар шалгадаг). Image-ээс том флаш хэрэгтэй (20 GB image → 32 GB+).

Флашид бичих

Консол → Boot media → «Офлайн USB — сүлжээгүй суулгах»: флаш, профайл, драйвер, офлайн нууц үг (заавал, 8+ тэмдэгт, латин үсэг, тоо; 12+ зөвлөнө), хүчинтэй хугацааг сонгоод «Флашид бичих». 20 GB image флашийн хурдаас хамаарч 10–25 минут хуулагдаж, буцааж уншиж шалгагдана. Image өмнө нь бичигдсэн бол дахин хуулахгүй.

Флашаас суулгах

Компьютерыг флашаар асаана (F12) → «Флашаас суулгах» → компьютерын нэр (загвараар бөглөгдсөн) ба офлайн нууц үг → Суулгах. Дискийг арчихаас өмнө image ба драйверын SHA-256-г шалгана (20 GB-д хэдэн минут); флаш дээрх багцыг хэн нэгэн өөрчилсөн бол суулгахгүй. Драйверыг компьютерын загвар/SKU-гаар өөрөө сонгоно. Сүлжээний кабель хэрэггүй.

Бүртгэл

Суулгалт бүрийн бүртгэл флашид үлдэнэ. Флашаа сервер рүү залгаад «Бүртгэл татах» (эсвэл дахин бичих) дарахад консолын «Ажил» хэсэгт орно.

Флашийг хамгаалах

Админ, домэйны нууц үг, agent token флашид шифрлэгдсэн; хугацаа, image, драйверыг нууц үгээр баталгаажуулдаг тул өөрчилбөл суулгахгүй. Харин image файл өөрөө шифргүй (уншиж болно) тул флашийг үнэ цэнэтэй зүйл шиг хадгалж, хэрэглэж дуусаад консолоос «Багц устгах» дарна. Домэйнд нэгтгэх данс зөвхөн нэг OU-д компьютер нэмэх эрхтэй байхад хангалттай.

9. Компьютерууд — консолоос дахин суулгах (1.0.7+)

Профайлаар суулгасан компьютер бүрт My Deploy agent автоматаар суугаад консолын OS суулгалт → Компьютерууд хэсэгт гарна: нэр, загвар, серийн дугаар, IP, LAN эсвэл Wi-Fi, онлайн эсэх, сүүлийн суулгалтын төлөв.

Нэг удаа бэлтгэх

Серверийг шинэчилсний дараа Boot media → «USB / ISO бэлтгэх»-ийг нэг удаа ажиллуулна («Урьдчилан татах» горимд 1.0.9-өөр) — энэ үед agent-ийн WinPE серверт хадгалагдаж, «Компьютерууд» дээр «Дахин суулгахад бэлэн» гэж гарна.

My Deploy-оор суулгаагүй компьютерт agent тавих (1.0.8)

Салбар болон өмнө нь өөр аргаар суулгасан компьютерт: консол → Компьютерууд → «Agent суулгагч татах» → MyDeploy-Agent-Setup.exe (серверийн хаяг, бүртгэлийн token дотроо). Тэр компьютер дээр давхар дарахад админ эрх асууж суулгана; олон компьютерт GPO Startup script эсвэл алсын командаар MyDeploy-Agent-Setup.exe /S. Компьютер серверийн IP:8200 руу хандаж чаддаг байх ёстой (салбар VPN-ээр). 1–2 минутын дотор «Компьютерууд»-д гарна. Файлыг гадагш тараахгүй; хэрэгтэй бол «Бүртгэлийн token солих».

Дахин суулгах

Компьютерын мөрөнд «Дахин суулгах» → профайл, горим («Шууд» эсвэл «Урьдчилан татах», доор) сонгоно (нэр анхдагчаар хэвээр) → баталгаажуулахын тулд компьютерын нэрийг бичнэ. Agent WinPE-г татаж шалгана (SHA-256), хэрэглэгчид 5 минутын сануулга гаргана (хойшлуулах боломжгүй), BitLocker-ийг нэг удаа түр зогсоож компьютерыг флашгүйгээр WinPE руу асаана.

Автоматаар суулгана

WinPE энэ компьютерыг таньж 30 секундын дараа суулгалтыг өөрөө эхлүүлнэ (компьютерын дэргэд «Цуцлах» товч бий). Явц консолд харагдана; дуусахад шинэ Windows-д agent дахин суугаад жагсаалтад «Дууссан» гэж гарна.

Урьдчилан татах — сүлжээ тасалддаг салбарт (1.0.9)

«Дахин суулгах» цонхонд «Урьдчилан татах»-ыг сонгоно. Agent C: дискийг түр багасгаж, image, тухайн компьютерын драйвер, agent-ийг ард нь татна — сүлжээ тасарвал тасарсан цэгээс нь үргэлжилнэ, Wi-Fi-аар ч болно. Хэрэглэгч компьютероо ердийнхөөрөө ашиглана; явцыг дэлгэцийн буланд гарах жижиг цонх болон консолын жагсаалт харуулна.

Жагсаалтад «Бэлэн» гэж гармагц тохиромжтой цагт «Эхлүүлэх» дарна: 5 минутын сануулга гарч, компьютер WinPE руу асаад компьютер дээрх файлаас суулгана — сервер хариулахгүй байсан ч. Суулгасны дараа түр хэсэг устаж зай нь Windows-д буцна; үр дүн шинэ Windows-ийн agent-аар консолд орно.

Нөхцөл: C: дээр татах хэмжээ + 15 GB сул зай. Цуцалбал татсан файлууд устаж зай нь буцна.

Анхаар

«Шууд» горимд компьютер сүлжээний кабельтай байх ёстой (WinPE Wi-Fi-гүй) — зөвхөн Wi-Fi-тай бол agent эхлэхгүй, шалтгааныг консолд бичнэ. Дахин асахаас өмнө консолоос «Цуцлах»-аар зогсооно; компьютер 24 цагийн дотор асаагүй бол команд хүчингүй болно. WinPE ажиллаагүй бол Windows хэвээр асаж, agent тохиргоогоо буцаана — диск арчигдахгүй.

10. Асуудал гарвал

Дэлгэц дээрЮу хийх
«Сервер хариулахгүй байна» (улаан)Сүлжээний кабель, серверийн асаалттай эсэх, порт 8200-ийн галт ханыг шалгана. USB серверийн нэр болон IP-г хоёуланг нь санадаг; сервер IP-аа сольсон бол дэлгэцийн «Серверийн хаяг» товчоор (текст цэсэнд 6) шинэ хаягийг оруулна, эсвэл USB-ээ дахин бэлтгэнэ.
MAC «(сүлжээний карт алга)», IP «(IP алга)»«Сүлжээ дахин илрүүлэх» дарна — драйвер нь USB-д байгаа ч холбогдоогүй картыг (жнь Dell Latitude 5410-ийн Intel I219) дахин ачаална. Тус болохгүй бол консолын «WinPE драйвер»-т үйлдвэрлэгчийн WinPE драйвер багцыг нэмээд USB-ээ дахин бэлтгэнэ.
Image хуулах үед алдааImage USB дээр хадгалагдсан хэвээр. Сүлжээгээ шалгаад «Дахин хуулах» (эсвэл нүүр дэлгэцийн «Серверт хуулах») — дахин авах шаардлагагүй.
«License хугацаа дууссан — шинэ OS суулгалт хаагдсан»Консол → License-ээр лицензээ сунгана. Сунгамагц тэр компьютер дээр «Дахин оролдох» — ажил, суудал хэвээр (доор гарах «ажил үүсгэ» гэсэн зөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагагүй).
«Энэ компьютерт оногдсон суулгалт алга»Консолд идэвхтэй ажил (нээлттэй суудал эсвэл энэ компьютерын MAC) үүсгээд «Дахин оролдох».
«Суулгах диск олдсонгүй»SSD/HDD суусан эсэхийг шалгана. Суусан бол Intel VMD/RST горимын диск — BIOS-д SATA/AHCI болгох, эсвэл VMD драйверыг WinPE драйвераар нэмнэ.
«Secure Boot violation» / USB-ээр асахгүйBIOS-д түр Secure Boot-ыг унтраах, USB-ийг boot цэсэнд «UEFI: …» гэснээр сонгох.
«Мастер Windows-ийн диск олдсонгүй»BitLocker асаалттай эсвэл sysprep хийгдээгүй. Мастер дээр BitLocker унтрааж, sysprep-ийг дахин хийнэ.
Sysprep «was not able to validate»Ихэвчлэн Store-ийн програм («installed for a user, but not provisioned for all users»). Админ PowerShell: Select-String C:\Windows\System32\Sysprep\Panther\setupact.log -Pattern 'not provisioned' | Select-Object -Last 3 → гарсан нэрээр Get-AppxPackage -AllUsers *Нэр* | Remove-AppxPackage -AllUsers (жнь Ink.Handwriting, StartExperiencesApp, WidgetsPlatformRuntime). Image авах хүртэл сүлжээг салгавал Store дахин суулгахгүй.
Суулгасны дараа local admin нууц үг «буруу»Профайлд нууц үгийг монгол гараар бичсэн (кирилл болсон) байж магадгүй. Профайл → нууц үгийг ENG гараар хоёр удаа бичиж хадгалаад тэр компьютерыг дахин суулгана (1.0.7-оос кирилл нууц үг хадгалагдахгүй).
Agent суулгасан ч «Компьютерууд»-д гарахгүйКомпьютер серверийн IP:8200 руу хандаж чадахгүй (салбарын VPN, галт хана). Тэр компьютер дээр "C:\Program Files\My Deploy Agent\mydeploy-agent.exe" status — сүүлийн алдааг харуулна.
«Дахин суулгах» товч идэвхгүйAgent-ийн WinPE алга эсвэл хуучин — Boot media → «USB / ISO бэлтгэх»-ийг 1.0.7-оор нэг удаа ажиллуулна.
«Урьдчилан татах» сонгох боломжгүйAgent-ийн WinPE 1.0.9-өөс хуучин — Boot media → «USB / ISO бэлтгэх»-ийг 1.0.9-өөр дахин ажиллуулна.
«C: дискэнд зай хүрэлцэхгүй»«Урьдчилан татах» горимд C: дээр татах хэмжээ + 15 GB сул зай хэрэгтэй. Зай чөлөөлөх эсвэл «Шууд» горимыг сонгоно.
Компьютерууд: «LAN кабель холбогдоогүй»Компьютерт сүлжээний кабель залгаад дахин «Дахин суулгах» дарна. USB-Ethernet адаптерын драйверыг WinPE драйвераар нэмсэн байх ёстой.
Компьютерууд: «WinPE-ээс Windows руу буцсан»WinPE ачаалагдаагүй эсвэл компьютерын дэргэд цуцалсан. Диск арчигдаагүй. Secure Boot / BIOS-ийн boot тохиргоог шалгаад дахин оролдоно, эсвэл USB-ээр суулгана.
Суулгах үед оффисын сүлжээ удаашрах, тасрахImage (20 GB+) гигабитээр татагдаж сүлжээг дүүргэж байна. 1.0.6-аас консол → Ажил → «Сүлжээний хязгаар»-ыг 100–200 Мбит/с болгоно. Хуучин хувилбарт сервер дээр админ PowerShell: New-NetQosPolicy -Name "MyDeploy-limit" -AppPathNameMatchCondition "mydeploy-server.exe" -ThrottleRateActionBitsPerSecond 200000000. Эсвэл офлайн USB-ээр суулгана.
«Флашид бичих» идэвхгүйТовчны доор шалтгаан бичигдэнэ: флаш хуучин хувилбараар бэлтгэгдсэн бол «USB / ISO бэлтгэх»-ээр дахин бэлтгээд «Дахин шалгах» (1.0.11-ээс шинэ флашийн WINPE хэсэгт үсэг өөрөө оноогдоно); нууц үг кирилл (гарын хэл EN болгоно), 8-аас богино эсвэл хоёр талбар таарахгүй.
«Офлайн багц өөрчлөгдсөн байна» / «SHA-256 таарахгүй»Флаш дээрх багц гэмтсэн эсвэл гараар өөрчлөгдсөн. Флашийг консолоос дахин бичнэ.
Суулгасны дараа драйвер суугаагүй (төхөөрөмж «Unknown»)Ажлын дэлгэрэнгүйн ⚠ анхааруулгыг харна. «Тохирох драйвер багц олдсонгүй» бол Драйвер → «Интернэтээс татах»; «.inf алга» бол багц нь драйвер биш (.ppk, .exe) — задалсан эсвэл pnputil /export-driver-ийн zip оруулна.
Суулгасны дараа дуу ажиллахгүй, драйвер давтан суухImage-д өөр үйлдвэрлэгчийн дууны програм (жнь Dell-ийн Waves MaxxAudio) орсон. Тэр програм болон дууны драйверыг устгаад тухайн загварын драйверыг суулгана (Lenovo System Update эсвэл драйвер багц). Цаашид мастер image-ээс хасна.
График дэлгэц гарахгүйАвтоматаар текст цэс гарна (1 Суулгах / 2 Image авах / 3 Хуулах / 4 cmd) — ажил адилхан явагдана.

Түгээмэл асуултууд

Лиценз хэрэгтэй юу?

Суулгаснаас хойш 30 хоног үнэгүй, бүх боломж нээлттэй. Дараа нь нэг серверт 1 сар 290,000₮ эсвэл 1 жил 1,490,000₮ (компьютерын тоо хязгааргүй). Консол → License → «Лиценз хүсэх» дарахад бид зөвшөөрмөгц сервер mypc.mn-ээс 10 минут тутам шалгаж өөрөө идэвхжүүлнэ (1.0.15-аас; хуудсыг нээлттэй байлгах шаардлагагүй). Хугацаа дуусвал шинэ суулгалт (сүлжээ, «Дахин суулгах», офлайн USB) хаагдана; image болон тохиргоо хэвээр, сунгамагц үргэлжилнэ.

Нэг image файл бүх төрлийн компьютерт тохирох уу?

Тийм. Image файл нэг, драйверыг суулгах үед загвар бүрээр тариулдаг тул Dell/Lenovo/HP аль ч загварт нэг image файлаар суулгана.

Wi-Fi-аар болох уу?

Үгүй. WinPE Wi-Fi дэмждэггүй — суулгах болон мастер компьютерыг сүлжээний кабелиар холбоно. Сүлжээгүй бол офлайн USB-ээр суулгана.

Домэйнд автоматаар ордог уу?

Тийм. Профайлд домэйн, OU, нэгдэх эрхийг заавал суулгасны дараа эхний ачаалалд автоматаар нэгдэнэ.

My IT Center-тэй холбогддог уу?

Сонголттой. Профайлд My IT Center серверийн хаяг, enrollment token-ийг оруулбал суулгасны дараа agent-ийг нь автоматаар суулгана.

My Deploy agent компьютерт юу хийдэг вэ?

SYSTEM эрхээр минут тутам My Deploy сервертэй холбогдож компьютерын мэдээллийг (нэр, загвар, IP, сүлжээ) илгээж, консолоос «Дахин суулгах» командыг хүлээнэ. Серверийн хариу бүр гарын үсэгтэй тул өөр хүн хуурамч команд илгээж чадахгүй. Хэрэггүй бол профайлд «My Deploy agent суулгах»-ыг унтраана.

Холбоотой

My Deploy танилцуулга

Боломжууд, татах, үнэ

My IT Center

Байгууллагын IT удирдлагын гарын авлага

Суулгахад тусламж хэрэгтэй юу?

Газар дээр суулгалт, тохиргоо хийж өгнө. Залгаарай: 8071-0101