MyPC.mnКомпьютер шалгах програм
My Deploy · Windows-ийг олноор суулгах

Нэг флаш.
Олон компьютер.
Хэдхэн минут.

Windows 11, програм, драйвераа нэг image болгоод олон компьютерт USB, сүлжээ эсвэл офлайн флашаар зэрэг суулгана. Дараагийн удаа — консолоос нэг товчоор, флашгүйгээр.

MyDeploy-Setup.exe · Windows Server 2016+ / Windows 10+ (64-bit)

Техникчийн дэлгэц — USB-ээр асаахад гарна. Жишээ өгөгдөл.

Яагаад

Гараар суулгах нь удаан

MDT зогссон. WDS дангаараа Windows 11 суулгаж чадахгүй. Компьютер бүрт Windows, програм, драйверыг гараар суулгаж, тохируулахад өдөр өнгөрнө.

My Deploy нэг бэлэн image-ийг програм, драйвертай нь бүх компьютерт хурдан хуулна — нэр өгч, домэйнд нэгтгээд, бэлэн болгоно.

Хэрхэн

Гурван алхам

01

Image авах

Мастер компьютерт Windows 11, програм, драйвераа суулгаад sysprep → My Deploy USB-ээр асааж «Image авах».

02

Профайл, ажил

Image, драйвер, нэрийн загвар, домэйнийг нэг жор болгоно. Ажил үүсгэж компьютеруудыг ононо.

03

Суулгах

USB-ээр асааж «OS суулгах» — эсвэл флашгүйгээр консолоос «Дахин суулгах». Сүлжээгүй газар «Флашаас суулгах».

Боломж

Нэг image — бүх загварт

Golden image

capture · deploy

Мастер компьютерт програм, драйвераа суулгаад нэг image файл болгоно. Суулгахад компьютерын нэр өгч, домэйнд автоматаар нэгтгэнэ.

Загвар бүрийн драйверШИНЭ

Dell · Lenovo · HP

Драйверыг суулгах үед загвар эсвэл SKU-гаар нь өөрөө сонгоно. Dell, Lenovo-гийн драйвер багцыг загвараар эсвэл Service tag-аар сервер интернэтээс татаж, гарын үсгийг шалгаад зөв тааруулалттай нэмнэ. Драйвер суугаагүй бол консол шалтгааныг нь компьютерын хажууд харуулна.

Флашгүйгээр дахин суулгах

agent · шууд · урьдчилан татах

Суулгасан компьютер бүр «Компьютерууд» жагсаалтад гарна. «Дахин суулгах» дармагц флаш, PXE-гүйгээр WinPE руу асаж суулгана — хэрэглэгчид 5 минутын сануулга өгч, BitLocker-ийг өөрөө түр зогсооно. Сүлжээ тасалддаг салбарт файлуудыг урьдчилан татаж, бэлэн болмогц нэг товчоор суулгана.

Офлайн USB

сүлжээгүй · SHA-256

Сүлжээ, сервергүй газар image, драйвер, тохиргоог флашид хуулж, флашаас суулгана. Нууц үг, домэйн тохиргоо шифрлэгдэж, суулгах бүрт image өөрчлөгдөөгүйг шалгана.

Ойлгомжтой дэлгэц

WinPE · монгол хэлээр

Техникч хоёр том товчоор ажиллана: «OS суулгах», «Image авах». Алхам бүр, явц, хурд харагдана; сүлжээний картыг өөрөө илрүүлж засна. Серверийн хаяг өөрчлөгдсөн бол дэлгэц дээрээс нь оруулна.

Сүлжээ дүүргэхгүй, тайлантай

хурдны хязгаар · PDF

Image татах нийт хурдыг консолоос хязгаарлана — олон компьютер зэрэг суулгасан ч оффисын сүлжээ тасрахгүй. Сонгосон хугацааны суулгалтын тайланг (эхэлсэн, дууссан цаг, алхам бүрийн хугацаа) PDF-ээр татна.

Шаардлага

Юу хэрэгтэй вэ

01Сервер

Байнга асдаг Windows сервер эсвэл компьютер (Server 2016+ / Windows 10+, 64-bit), боломжтой бол кабелиар.

02Windows ADK + WinPE add-on

Boot media бэлдэхэд — Microsoft-оос үнэгүй, таны сервер дээр суулгана.

03USB флаш

8 GB-аас том; офлайн USB-д image-ээс том (32–64 GB). Програм өөрөө хувааж бэлтгэнэ.

04Сүлжээний кабель

WinPE Wi-Fi дэмждэггүй тул суулгах компьютер кабелиар. Офлайн USB-д сүлжээ хэрэггүй.

Үнэ

Нэг серверт — компьютер хязгааргүй

ТуршилтҮнэгүй

30 хоног, бүх боломж — суулгаад шууд, лиценз шаардахгүй.

1 сар290,000₮

Нэг удаагийн төсөл: анги, шинэ компьютерууд.

1 жил1,490,000₮

Байнгын хэрэглээ: IT хэлтэс, сургууль, сүлжээ дэлгүүр.

Лицензийг консолоос «Лиценз хүсэх»-ээр авна — зөвшөөрөгдмөгц өөрөө идэвхжинэ. Хугацаа дуусвал зөвхөн шинэ суулгалт хаагдана; image, профайл, тайлан хэвээр. Үнэ, лиценз

Асуулт

Түгээмэл асуултууд

Нэг image файл бүх төрлийн компьютерт тохирох уу?

Тийм. Image файл нэг, драйверыг суулгах үед загвар бүрээр автоматаар тариулдаг тул Dell, Lenovo, HP аль ч загварт нэг image файлаар суулгана. Мастер компьютерт үйлдвэрлэгчийн програм (SupportAssist, Vantage, дууны програм) суулгахгүй байх нь чухал.

Сүлжээ, сервергүй газар суулгаж болох уу?

Тийм. Консолын «Офлайн USB» хэсгээс image, драйвер, тохиргоог флашид хуулна. Компьютерыг флашаар асаагаад «Флашаас суулгах» дарж, компьютерын нэр болон офлайн нууц үгээ оруулна. Админ, домэйны нууц үг флашид шифрлэгдсэн байдаг. Суулгалтын бүртгэл флашид үлдэж, дараа нь консолд орно.

Флашгүйгээр дахин суулгаж болох уу?

Тийм. Профайлаар суулгасан компьютерт My Deploy agent автоматаар суудаг; бусад компьютерт консолын «Agent суулгагч татах»-аар тавина. «Компьютерууд» хэсгээс «Дахин суулгах» дарж компьютерын нэрийг бичиж баталгаажуулна: agent хэрэглэгчид 5 минутын сануулга өгөөд компьютерыг WinPE руу асаана. «Шууд» горимд компьютер сүлжээний кабельтай байх ёстой; сүлжээ тасалддаг салбарт «Урьдчилан татах» горимоор файлуудыг урьдчилан татаж, дараа нь консолоос «Эхлүүлэх» дарна.

Интернэт шаардлагатай юу?

Үгүй. Бүх зүйл таны дотоод серверт ажиллана. Интернэт зөвхөн Dell, Lenovo-гийн драйверыг каталогоос татах, лицензийг онлайнаар хүсэхэд хэрэгтэй — үгүй бол драйвераа zip-ээр, лицензийн түлхүүрийг гараар оруулна.

Wi-Fi-аар суулгаж болох уу?

Үгүй. WinPE орчин Wi-Fi дэмждэггүй тул суулгах компьютерыг сүлжээний кабелиар холбоно. USB-C адаптер ашиглавал түүний драйверыг media бэлдэхдээ нэмж болно.

Домэйнгүй байгууллагад ажиллах уу?

Тийм. Домэйн тохиргоог хоосон орхиж, зөвхөн local admin, нэр, програмтайгаар суулгаж болно.

My IT Center-тэй хамт ажиллах уу?

Тийм. Профайлд My IT Center серверийг зааж өгвөл суулгасны дараа agent-ийг нь автоматаар суулгаж, хөрөнгө бүртгэлд шууд орно.

Холбоотой

Бусад програм

Нэвтрүүлэхэд тусламж хэрэгтэй юу?

Газар дээр суулгалт, тохиргоо, сургалт хийж өгнө.

Татах8071-0101