Жагсаалтаар тоолох нь удаан
Excel жагсаалт хэвлээд, хөрөнгө бүрийн баркодыг нэг нэгээр уншуулж, дутууг нь гараар тулгахад тооллого хэдэн өдөр үргэлжилдэг.
My Warehouse RFID шошгыг хэдэн метрийн зайнаас, олноор нь зэрэг уншиж, серверийн жагсаалттай шууд тулгана. Хэн юуг эзэмшиж байгаа, юу хаана байгааг тооллогын дараа ч мэдэж байна.
Гурван алхам
Шошголох
Хөрөнгийн жагсаалтаа (CSV, Excel) оруулна. Баркодгүй хөрөнгөд WH000001 дугаар өгч, наалт хэвлээд RFID шошгонд бичнэ.
Тоолох
Байршлаа сонгоод R6 уншигчаар уншина — компьютер дээрх R6 Reader эсвэл Android утсаар. Сүлжээгүй бол дараа нь өөрөө илгээнэ.
Тулгах
Сервер олдсон, дутуу, өөр байршилд байгааг гаргана. Тайланг Excel-ээр татах эсвэл ERP руу илгээнэ.
Тооллогоос олголт хүртэл
RFID тооллого
Chainway R6 · олон уншигчНэг компьютерт хэд хэдэн R6 уншигч холбож зэрэг уншина. Шошго бүрийн дохионы хүч, хэдэн удаа уншигдсаныг харуулна. Сүлжээ тасарвал тооллого компьютерт хадгалагдаж, холбогдмогц сервер рүү өөрөө илгээгдэнэ.
Утаснаас уншина
Android Chrome · камерAndroid утасны Chrome хөтчөөр R6-тай Bluetooth-ээр шууд холбогдоно — апп суулгах шаардлагагүй. Уншигчгүй үед утасны камераар баркод уншуулна.
Агуулах
хүлээн авах · олгох · буцаахХүлээн авах, ажилтанд олгох, буцаан авах, шилжүүлэх, засварт өгөх, актлах. Хөдөлгөөн бүр огноо, ажилтан, баримтын дугаартайгаар түүхэнд үлдэнэ. Тооллогоор өөр байршилд олдсон хөрөнгийг «нүүсэн» гэж тэмдэглэнэ.
Тоотой бараа
хор · кабель · доод нөөцХор, кабель, хулгана зэрэг тоотой барааны үлдэгдлийг байршил бүрээр хөтөлнө. Доод нөөцөөс бага болмогц самбарт анхааруулна.
Хүсэлт
ажилтан → ITАжилтан хор, хулгана гэх мэт зүйлийг вэбээс хүснэ. IT баталсны дараа «Олгох» дарахад ажилтан, бараа нь бөглөгдсөн байна.
Ажлаас гарсан ажилтан
Active DirectoryAD-д хаагдсан мөртлөө хөрөнгө эзэмшсэн хэвээр байгаа ажилтныг жагсааж, хөрөнгийг нь нэг товчоор буцаан авна.
Наалт ба RFID бичих
Code128 · 50×25 · A4Наалтны принтер эсвэл A4 хуудсанд баркод наалт хэвлэнэ. Баркодыг RFID шошгонд бичихэд уншигч хөрөнгийг баркодоор нь шууд танина.
Нэвтрэлт, ERP
AD · JSON / webhookАжилтнууд байгууллагын (AD) нэр, нууц үгээрээ нэвтэрч, бүлгээрээ эрх авна: Админ, Тооллогч, Харагч. ERP-тэй холбох бол тооллого бүрийг JSON-оор илгээж, байршлын жагсаалтыг ERP-ээс татна — заавал биш.
Юу хэрэгтэй вэ
Байнга асдаг Windows сервер эсвэл компьютер (Server 2016+ / Windows 10+, 64-bit). Python, өгөгдлийн сан тусад нь суулгах шаардлагагүй.
Chainway R6 (Bluetooth) — туршсан. Уншигчгүйгээр баркод сканер эсвэл утасны камераар ажиллаж болно.
Bluetooth-тэй Windows 10/11 компьютер, эсвэл Chrome-той Android утас (сервер HTTPS-тэй байх ёстой).
UHF RFID шошго эсвэл энгийн баркод наалт. Наалтыг програмаас хэвлэнэ.
Танай хэмжээнд тохируулна
Суулгаад бүх боломжийг өөрийн хөрөнгө дээр туршина.
Хөрөнгийн тоо, салбар, уншигчийн тооноос хамаарна.
Суулгалт, жагсаалт оруулах, шошголох, сургалт.
Үнийн санал авах: 8071-0101 эсвэл Messenger. RFID уншигч, шошгоны нийлүүлэлтэд ч зөвлөнө.
Түгээмэл асуултууд
RFID уншигчгүй ажиллах уу?
Тийм. Баркод сканер эсвэл утасны камераар баркод уншуулж хүлээн авах, олгох, тоолох боломжтой. RFID нь олон хөрөнгийг зэрэг, хурдан тоолоход хэрэгтэй.
Одоо байгаа хөрөнгийн жагсаалтаа оруулж болох уу?
Тийм. Баркод, EPC, Нэр, Байршил багантай CSV эсвэл Excel файлаа «Хөрөнгө» хэсгээс оруулна. Баркодгүй хөрөнгөд програм өөрөө дугаар өгнө.
Интернэт шаардлагатай юу?
Үгүй. Бүх зүйл таны дотоод серверт ажиллана, өгөгдөл гадагш гарахгүй. Уншигчтай компьютер сүлжээгүй байсан ч тооллогоо хадгалж, дараа нь илгээнэ.
ERP-тэй холбогдох уу?
Тийм, заавал биш. Тооллого бүрийг ERP-ийн хаяг руу JSON-оор илгээнэ (Bearer токен эсвэл API түлхүүр), байршлын жагсаалтыг ERP-ээс татна. ERP-гүй бол тайланг Excel-ээр татна.
iPhone-оор уншиж болох уу?
Safari Bluetooth холболт дэмждэггүй тул iPhone-д Bluefy хөтөч хэрэглэнэ. Android утасны Chrome-д шууд ажиллана.
My IT Center-ээс юугаараа ялгаатай вэ?
My IT Center компьютер, програм, сүлжээний төхөөрөмжийг сүлжээгээр автоматаар бүртгэнэ. My Warehouse нь тавилга, дэлгэц, хор зэрэг бүх биет хөрөнгийг шошго, тооллогоор хөтөлж, ажилтанд олгох, буцаахыг бүртгэнэ. Хоёуланг нь хамт хэрэглэж болно.