MyPC.mnКомпьютер шалгах програм
My Warehouse · RFID тооллого, агуулах

Агуулахын
бүртгэлийн
програм

RFID уншигчаа өрөөгөөр нэг тойруулахад хөрөнгө бүр «олдсон», «дутуу», «өөр байршилд» гэж ангилагдана. Хүлээн авах, ажилтанд олгох, буцаах, засварт өгөх бүх хөдөлгөөн нэг дор — таны серверт, монгол хэлээр.

MyWarehouse-Setup.exe · Windows Server 2016+ / Windows 10+ (64-bit)

R6 Reader-ийн тооллогын дэлгэц, наалт — жишээ өгөгдөл.

Яагаад

Жагсаалтаар тоолох нь удаан

Excel жагсаалт хэвлээд, хөрөнгө бүрийн баркодыг нэг нэгээр уншуулж, дутууг нь гараар тулгахад тооллого хэдэн өдөр үргэлжилдэг.

My Warehouse RFID шошгыг хэдэн метрийн зайнаас, олноор нь зэрэг уншиж, серверийн жагсаалттай шууд тулгана. Хэн юуг эзэмшиж байгаа, юу хаана байгааг тооллогын дараа ч мэдэж байна.

Хэрхэн

Гурван алхам

01

Шошголох

Хөрөнгийн жагсаалтаа (CSV, Excel) оруулна. Баркодгүй хөрөнгөд WH000001 дугаар өгч, наалт хэвлээд RFID шошгонд бичнэ.

02

Тоолох

Байршлаа сонгоод R6 уншигчаар уншина — компьютер дээрх R6 Reader эсвэл Android утсаар. Сүлжээгүй бол дараа нь өөрөө илгээнэ.

03

Тулгах

Сервер олдсон, дутуу, өөр байршилд байгааг гаргана. Тайланг Excel-ээр татах эсвэл ERP руу илгээнэ.

Боломж

Тооллогоос олголт хүртэл

RFID тооллого

Chainway R6 · олон уншигч

Нэг компьютерт хэд хэдэн R6 уншигч холбож зэрэг уншина. Шошго бүрийн дохионы хүч, хэдэн удаа уншигдсаныг харуулна. Сүлжээ тасарвал тооллого компьютерт хадгалагдаж, холбогдмогц сервер рүү өөрөө илгээгдэнэ.

Утаснаас уншина

Android Chrome · камер

Android утасны Chrome хөтчөөр R6-тай Bluetooth-ээр шууд холбогдоно — апп суулгах шаардлагагүй. Уншигчгүй үед утасны камераар баркод уншуулна.

Агуулах

хүлээн авах · олгох · буцаах

Хүлээн авах, ажилтанд олгох, буцаан авах, шилжүүлэх, засварт өгөх, актлах. Хөдөлгөөн бүр огноо, ажилтан, баримтын дугаартайгаар түүхэнд үлдэнэ. Тооллогоор өөр байршилд олдсон хөрөнгийг «нүүсэн» гэж тэмдэглэнэ.

Тоотой бараа

хор · кабель · доод нөөц

Хор, кабель, хулгана зэрэг тоотой барааны үлдэгдлийг байршил бүрээр хөтөлнө. Доод нөөцөөс бага болмогц самбарт анхааруулна.

Хүсэлт

ажилтан → IT

Ажилтан хор, хулгана гэх мэт зүйлийг вэбээс хүснэ. IT баталсны дараа «Олгох» дарахад ажилтан, бараа нь бөглөгдсөн байна.

Ажлаас гарсан ажилтан

Active Directory

AD-д хаагдсан мөртлөө хөрөнгө эзэмшсэн хэвээр байгаа ажилтныг жагсааж, хөрөнгийг нь нэг товчоор буцаан авна.

Наалт ба RFID бичих

Code128 · 50×25 · A4

Наалтны принтер эсвэл A4 хуудсанд баркод наалт хэвлэнэ. Баркодыг RFID шошгонд бичихэд уншигч хөрөнгийг баркодоор нь шууд танина.

Нэвтрэлт, ERP

AD · JSON / webhook

Ажилтнууд байгууллагын (AD) нэр, нууц үгээрээ нэвтэрч, бүлгээрээ эрх авна: Админ, Тооллогч, Харагч. ERP-тэй холбох бол тооллого бүрийг JSON-оор илгээж, байршлын жагсаалтыг ERP-ээс татна — заавал биш.

Шаардлага

Юу хэрэгтэй вэ

01Сервер

Байнга асдаг Windows сервер эсвэл компьютер (Server 2016+ / Windows 10+, 64-bit). Python, өгөгдлийн сан тусад нь суулгах шаардлагагүй.

02RFID уншигч

Chainway R6 (Bluetooth) — туршсан. Уншигчгүйгээр баркод сканер эсвэл утасны камераар ажиллаж болно.

03Уншуулах төхөөрөмж

Bluetooth-тэй Windows 10/11 компьютер, эсвэл Chrome-той Android утас (сервер HTTPS-тэй байх ёстой).

04Шошго

UHF RFID шошго эсвэл энгийн баркод наалт. Наалтыг програмаас хэвлэнэ.

Үнэ

Танай хэмжээнд тохируулна

ТуршилтҮнэгүй

Суулгаад бүх боломжийг өөрийн хөрөнгө дээр туршина.

БайгууллагадТохиролцоно

Хөрөнгийн тоо, салбар, уншигчийн тооноос хамаарна.

НэвтрүүлэлтГазар дээр

Суулгалт, жагсаалт оруулах, шошголох, сургалт.

Үнийн санал авах: 8071-0101 эсвэл Messenger. RFID уншигч, шошгоны нийлүүлэлтэд ч зөвлөнө.

Асуулт

Түгээмэл асуултууд

RFID уншигчгүй ажиллах уу?

Тийм. Баркод сканер эсвэл утасны камераар баркод уншуулж хүлээн авах, олгох, тоолох боломжтой. RFID нь олон хөрөнгийг зэрэг, хурдан тоолоход хэрэгтэй.

Одоо байгаа хөрөнгийн жагсаалтаа оруулж болох уу?

Тийм. Баркод, EPC, Нэр, Байршил багантай CSV эсвэл Excel файлаа «Хөрөнгө» хэсгээс оруулна. Баркодгүй хөрөнгөд програм өөрөө дугаар өгнө.

Интернэт шаардлагатай юу?

Үгүй. Бүх зүйл таны дотоод серверт ажиллана, өгөгдөл гадагш гарахгүй. Уншигчтай компьютер сүлжээгүй байсан ч тооллогоо хадгалж, дараа нь илгээнэ.

ERP-тэй холбогдох уу?

Тийм, заавал биш. Тооллого бүрийг ERP-ийн хаяг руу JSON-оор илгээнэ (Bearer токен эсвэл API түлхүүр), байршлын жагсаалтыг ERP-ээс татна. ERP-гүй бол тайланг Excel-ээр татна.

iPhone-оор уншиж болох уу?

Safari Bluetooth холболт дэмждэггүй тул iPhone-д Bluefy хөтөч хэрэглэнэ. Android утасны Chrome-д шууд ажиллана.

My IT Center-ээс юугаараа ялгаатай вэ?

My IT Center компьютер, програм, сүлжээний төхөөрөмжийг сүлжээгээр автоматаар бүртгэнэ. My Warehouse нь тавилга, дэлгэц, хор зэрэг бүх биет хөрөнгийг шошго, тооллогоор хөтөлж, ажилтанд олгох, буцаахыг бүртгэнэ. Хоёуланг нь хамт хэрэглэж болно.

Холбоотой

Бусад програм

Анхны тооллогоо хамт хийе

Суулгалт, шошголох, сургалтыг газар дээр нь хийж өгнө.

Татах8071-0101