MyPC.mnКомпьютер шалгах програм
Гарын авлага › MyPC суулгах заавар

MyPC суулгах заавар

Татаж, суулгаад, эхлүүлэх хүртэл зурагтайгаар. Хөтөч эсвэл Windows «танихгүй файл» гэж анхааруулж магадгүй — энэ нь вирус гэсэн үг биш, доорх алхмуудаар давна.

Хугацаа: 2–3 минут Хүндрэл: хялбар Админ эрх шаардахгүй
Яагаад анхааруулга гардаг вэ

Програм шинэ, цөөн хүн татсан, мөн code signing гэрчилгээ хараахан аваагүй тул Edge, Chrome, SmartScreen «болгоомжил» гэж хэлдэг. Файлаас муу зүйл илрүүлсэн гэсэн үг биш. Итгэлтэй болохыг хүсвэл virustotal.com-д шалгаж болно.

Алхам 1: Татах

Татах хуудас руу орж «Татаж суулгах» товч дарна. Суулгах (Setup) хувилбарыг сонговол Desktop дээр товчлол үүснэ.

https://mypc.mn/tatah MyPC — компьютер шалгах Татаж суулгах
Татах хуудасны «Татаж суулгах» товч

Алхам 2: Хөтөч саатуулбал «Keep» (хадгалах)

Татсаны дараа хөтөч файлыг түр саатуулж магадгүй. Файлынхаа хажуугийн … (гурван цэг) эсвэл сум дээр дараад Keep → Keep anyway сонгоно.

MyPC-Setup.exe Keep ⋯ «isn't commonly downloaded» → Keep → Keep anyway
Хөтчийн доод талын татсан файл — Keep anyway

Алхам 3: Файлаа нээх

Татсан файл Downloads хавтсанд эсвэл хөтчийн доод талд байна. Хоёр товшиж нээнэ.

Алхам 4: SmartScreen гарвал «Run anyway»

«Windows protected your PC» гэсэн цэнхэр цонх гарч магадгүй. More info дарахад Run anyway товч гарч ирнэ — түүнийг дарна.

Windows protected your PC Microsoft Defender SmartScreen Танихгүй програм эхлүүлэхийг зогсоов. More info App: MyPC-Setup.exe Run anyway Don't run
SmartScreen: More info → Run anyway

Алхам 5: Суулгагчийг дагах

Суулгагч өөрөө удирдана — Next / Install дарж урагшилна. Админ эрх шаардахгүй, таны хэрэглэгчийн хавтсанд суудаг.

MyPC суулгагч MyPC-г суулгахад бэлэн. Desktop дээр товчлол үүснэ. Install
Суулгагч — Install дарж үргэлжлүүлнэ

Алхам 6: Нээж шалгах

Desktop дээрх MyPC товчлолоос нээнэ. Шалгалт өөрөө эхэлж, 30–90 секундэд дуусна. «Тойм» хуудас эрүүл мэндийн оноо, юуг эхэлж засахыг харуулна.

MyPC Шалгалт дууслаа — эрүүл мэндийн оноо бэлэн
Desktop товчлолоос нээхэд шалгалт өөрөө эхэлнэ
Вирусны програм саад болбол

Энэ програм PowerShell дээр бичигдээд .exe болсон. Зарим вирусны програм ийм файлыг зүгээр л бүтцээс нь болж сэжиглэдэг («false positive») — доторх кодоос болоогүй. Итгэхгүй бол virustotal.com-д шалгаарай, эсвэл засварын газарт маань ирвэл өөрсдөө суулгаж өгнө: 8071-0101.

Түгээмэл асуултууд

Суулгах, зөөврийн хоёрын ялгаа юу вэ?

Суулгах — Desktop дээр товчлол үүсгэнэ, Start цэсэд орно. Зөөврийн — суулгахгүй, ганц файл, флаш дээрээс шууд ажиллана. Хоёулаа ижил програм.

Татах товч идэвхгүй / татаж чадахгүй байна

Байгууллагын сүлжээ .exe татахыг хориглодог. Гар утасны интернэтээр туршина уу, эсвэл 8071-0101 руу залгавал өөр аргаар хүргэнэ.

Суулгахад тусламж хэрэгтэй юу?

Залгаарай — утсаар чиглүүлнэ, эсвэл алсаас холбогдож суулгаж өгнө. 8071-0101

Холбоотой

Татах хуудас

Суулгах ба зөөврийн хувилбар

Компьютерын дугаар

Лиценз авахад хэрэгтэй 16 тэмдэгт

Үнэ, лиценз

Үнэ ба идэвхжүүлэх