MyPC.mn

Татах

Компьютерын шалгалтын програм. Үнэгүй, бүртгүүлэх шаардлагагүй, зөвхөн уншиж шалгана.

Хувилбар ачаалж байна…

Суулгах

Хөтөч, Windows хоёр анхааруулж магадгүй

Энэ програм шинэ, цөөн хүн татсан учраас Microsoft-ын систем «танихгүй файл» гэж үзэж анхааруулдаг. Вирус илэрсэн гэсэн үг биш. Доорх 1, 3-р алхмаар давна.

Хөтөч «isn't commonly downloaded» гэвэл

Татах товч дарсны дараа хөтөч файлыг түр саатуулж, ийм анхааруулга гаргаж магадгүй.

Microsoft Edge дээр: баруун дээд булангийн татсан файлын жагсаалтаас манай файл дээр хулганаа аваачаад гурван цэг () → Keep → гарч ирэх цонхон дээр Show moreKeep anyway.

Google Chrome дээр: татсан файлын жагсаалтаас файлынхаа хажуугийн сум эсвэл гурван цэг → Keep. «Download blocked» гэвэл Keep anyway сонгоно.

Товч олдохгүй бол 8071-0101 руу залгаарай — утсаар чиглүүлнэ.

Татсан файлаа нээх

Хөтчийн доод талд эсвэл Downloads хавтсанд байна. Хоёр товшино.

SmartScreen анхааруулга гарвал

«Windows protected your PC» гэсэн цэнхэр цонх гарч магадгүй. Энэ нь вирус гэсэн үг биш — зүгээр л шинэ, олон хүн татаж амжаагүй файлд Windows-ийн тавьдаг анхааруулга.

More infoRun anyway дарна.

Дараагийн алхмуудыг дагах

Суулгагч өөрөө удирдана. Админ эрх шаардахгүй — таны хэрэглэгчийн хавтсанд суудаг.

Нээж шалгах

Desktop дээрх товчлолоос нээнэ. Шалгалт өөрөө эхэлж, 30–90 секундэд дуусна.

Вирусны програм саад болвол

Энэ програм PowerShell дээр бичигдээд .exe болгосон. Зарим вирусны програм ийм файлыг зүгээр л бүтцээс нь болж сэжиглэдэг — доторх кодоос болоогүй. Үүнийг «false positive» гэдэг.

Итгэхгүй байвал татсан файлаа virustotal.com дээр шалгаарай. Эсвэл бидэн рүү залгавал засварын газар дээр өөрсдөө суулгаж өгнө: 8071-0101

Шаардлага

Үйлдлийн системWindows 7 SP1, 8, 8.1, 10, 11
PowerShell5.1 (Windows 10, 11-д аль хэдийн суусан байдаг)
Дискний зай5 МБ
ИнтернэтШалгалтад шаардахгүй. Зөвхөн лиценз идэвхжүүлэхэд.
Админ эрхШаардахгүй. Байвал илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна.
Windows 7, 8 дээр

PowerShell хуучин байвал програм танд мэдэгдэнэ. Microsoft-ын Windows Management Framework 5.1-ийг үнэгүй суулгаад дахин оролдоно уу.

Юу үнэгүй вэ

«Тойм» хуудас — эрүүл мэндийн оноо, «Хамгийн түрүүнд засах» жагсаалт, дискний дүүргэлт, санах ойн ачаалал, батарейн байдал — үргэлж үнэгүй, хугацааны хязгааргүй.

16 хэсгийн дэлгэрэнгүй үзүүлэлт, «Юу хийх вэ» заавар, HTML тайлан авахад лиценз хэрэгтэй. Үнэ, худалдан авах →

Энэ програм юу ч өөрчлөхгүй

Ямар ч файл устгахгүй, зөөхгүй. Бүртгэл, тохиргоо хөндөхгүй. Драйвер, програм суулгахгүй. Ямар ч мэдээллийг интернэт рүү илгээхгүй. Цорын ганц үүсгэдэг файл нь таны ажлын тавцан дээрх HTML тайлан.

Түгээмэл асуултууд

Суулгах, зөөврийн хоёрын ялгаа юу вэ?

Суулгах хувилбар — Desktop дээр товчлол үүсгэж, Start цэсэнд орно. Устгахдаа Windows-ийн «Apps» хэсгээс арилгана. Өөрийн компьютерт тохиромжтой.

Зөөврийн хувилбар — суулгахгүй, ганц файл. Флаш дээр хийгээд өөр компьютер дээр шууд ажиллуулна. Засварчдад тохиромжтой.

Хоёулаа яг ижил програм, ижил боломжтой.

Лиценз нь аль хувилбарт ажиллах вэ?

Хоёуланд нь. Лиценз нь файлд биш, компьютерт уягддаг. Суулгасан хувилбар дээр идэвхжүүлсэн лиценз зөөврийн хувилбар дээр ч ажиллана.

Шинэ хувилбар гарвал яах вэ?

Энэ хуудаснаас дахин татаж, дээр нь суулгана. Тохиргоо, лиценз чинь хэвээр үлдэнэ.

Татаж чадахгүй байна

Заримдаа байгууллагын сүлжээ .exe файл татахыг хориглодог. Гар утасны интернэтээр туршиж үзнэ үү, эсвэл 8071-0101 руу залгавал өөр аргаар хүргэнэ.

Яагаад «танихгүй файл» гэж анхааруулдаг вэ?

Windows татсан програм бүрийг хоёр зүйлээр дүгнэдэг: хэдэн хүн татсан бэ, гарын үсэгтэй юу гэж. Манай програм шинэ тул татсан тоо бага, мөн code signing гэрчилгээ хараахан аваагүй байгаа. Тийм болохоор Edge, SmartScreen хоёр «эндээс болгоомжил» гэж хэлж байгаа юм — файлаас муу зүйл илрүүлсэн гэсэн үг биш.

Итгэлтэй болохыг хүсвэл татсан файлаа virustotal.com руу чирч оруулаад шалгаарай — дэлхийн 70 гаруй вирусны хөтөлбөр нэг дор шалгана.

Мөн засварын газар дээр маань ирвэл бид өөрсдөө суулгаж өгнө: 8071-0101

Суулгахад тусламж хэрэгтэй юу?

Залгаарай — утсаар чиглүүлж өгнө, эсвэл алсаас холбогдож суулгаж өгнө. 8071-0101