MyPC.mnКомпьютер шалгах програм
Гарын авлага › MyPC хэрэглэгчийн гарын авлага

MyPC хэрэглэгчийн гарын авлага

MyPC-г нээхэд ямар дэлгэцүүд гарах, тэдгээрийн тоо, өнгө юу гэсэн үг болохыг зурагтайгаар тайлбарлав. Програмыг татах хуудаснаас аваарай, суулгах алхмыг суулгах заавраас.

Унших: 6 минут Зурагтай Шинэхэн хэрэглэгчид
Хэрхэн нээх вэ

Суулгасан бол Desktop дээрх MyPC товчлолоос, зөөврийн бол татсан MyPC.exe дээр хоёр товшино. Шалгалт өөрөө эхэлж, 30–90 секундэд дуусаад Тойм дэлгэц нээгдэнэ. Юу ч өөрчлөхгүй — зөвхөн уншиж шалгана.

Агуулга
  1. Тойм
  2. Юу хийх вэ
  3. Процессор
  4. Санах ой
  5. Тэжээл, батарей
  6. Кэш файл
  7. Драйвер
  8. Үнэ

1. Тойм

Нээхэд хамгийн түрүүнд гарах дэлгэц. Дээд талд эрүүл мэндийн оноо (0–100) — өндөр нь сайн. Доор нь дискний зай, санах ойн ачаалал, батарейн байдал, хамгаалалт зэрэг гол үзүүлэлтүүд өнгөөр харагдана: ногоон = хэвийн, шар = анхаарах, улаан = яаралтай.

MyPC Тойм дэлгэц — эрүүл мэндийн оноо, гол үзүүлэлтүүд
Тойм — эрүүл мэндийн оноо ба гол үзүүлэлтүүд

Эндээс компьютерынхаа ерөнхий байдлыг нэг харцаар мэдэж, юу анхаарах хэрэгтэйг шууд харна.

2. Юу хийх вэ

Хамгийн хэрэгтэй дэлгэц. Олдсон асуудал бүрийг ач холбогдлоор нь эрэмбэлж, юуг эхэлж засахыг дарааллаар нь харуулна. Асуудал бүрийн доор яаж засахыг товч тайлбарласан байдаг.

MyPC Юу хийх вэ дэлгэц — асуудал бүр ач холбогдлоороо
Юу хийх вэ — засах зүйлс чухлаасаа эхэлж

Дээрээс доош нь дагаж засвал хамгийн их нөлөөтэйг нь эхэлж засна.

3. Процессор

Процессорын загвар, цөмийн тоо, давтамж, одоогийн ачаалал, температур. Температур байнга өндөр (90°C ойр) байвал халалтын асуудал байж болзошгүйг анхааруулна.

MyPC Процессор дэлгэц — цөм, давтамж, ачаалал
Процессор — цөм, давтамж, ачаалал, температур

4. Санах ой

Нийт хэмжээ, одоогийн ачаалал, модуль (планк) бүрийн хэмжээ, хурд, суусан слот, хоосон слот байгаа эсэх. Санах ой байнга дүүрэн (ачаалал өндөр) бол нэмэх шаардлагатайг, хоосон слот байвал нэмэх боломжтойг харна.

MyPC Санах ой дэлгэц — модуль бүрийн хэмжээ, хурд, слот
Санах ой — модуль бүрийн хэмжээ, хурд, слот

5. Тэжээл, батарей

Батарейн элэгдлийн хувь — анхны багтаамжтай харьцуулсан одоогийн багтаамж. Элэгдэл 20–30%-иас хэтэрвэл батарей хурдан суудаг болсон гэсэн үг, солих цаг ойртсоныг харуулна. Цэнэглэлтийн тоо (cycle) ч харагдана.

MyPC Тэжээл дэлгэц — батарейн элэгдэл, багтаамж
Тэжээл — батарейн элэгдэл ба багтаамж

6. Кэш файл

Windows болон хөтчийн түр (кэш) файлууд хэдэн ГБ эзэлж байгааг харуулна. Эдгээр нь аюулгүй цэвэрлэж болох файлууд — диск дүүрсэн үед эндээс хэр их зай чөлөөлж болохыг мэднэ.

MyPC Кэш дэлгэц — түр файл хэдэн ГБ эзэлж байгаа
Кэш — түр файлууд хэдэн ГБ эзэлж байгаа

7. Драйвер

Асуудалтай төхөөрөмж, хуучирсан драйвер, дутуу суулгасан хэсгийг жагсаана. Цэнхэр дэлгэц, дуу/дүрсний асуудал ихэвчлэн хуучин драйвераас болдог тул эндээс алийг нь шинэчлэхийг мэднэ.

MyPC Драйвер дэлгэц — хуучирсан, асуудалтай төхөөрөмж
Драйвер — хуучирсан, асуудалтай төхөөрөмж

MyPC бүгдээрээ юу шалгадаг вэ

Үнэ

«Тойм», «Юу хийх вэ», дискний дүүргэлт, санах ойн ачаалал, батарейн байдал — үргэлж үнэгүй. 16 хэсгийн дэлгэрэнгүй үзүүлэлт болон HTML тайлан авахад лиценз хэрэгтэй.

ХугацааҮнэ
1 өдөр3,000₮
7 хоног15,000₮
30 хоног35,000₮
1 жил90,000₮

Лиценз авах, идэвхжүүлэх →  ·  Компьютерын дугаараа харах →

Түгээмэл асуултууд

Үнэхээр юу ч өөрчлөхгүй гэдэгт итгэж болох уу?

Програм зөвхөн Windows-ийн өөрийнх нь мэдээллийг уншина — яг Task Manager, Device Manager нээхэд хийдэг үйлдэл. Ямар ч бичих, устгах үйлдэл хийдэггүй. Цорын ганц үүсгэдэг файл нь ажлын тавцан дээрх HTML тайлан.

Administrator эрх хэрэгтэй юу?

Шаардлагагүй. Гэхдээ админ эрхтэй ажиллуулбал батарей, зарим драйверын дэлгэрэнгүй нэмж харагдана. Програм дотор «Админ эрхээр дахин нээх» товч байгаа.

Шалгалт хэр удах вэ?

30–90 секунд. Дискний хэмжээ, кэш файлын тооноос хамаарна. Явцыг хувиар харуулна.

Миний мэдээлэл хаашаа явах вэ?

Хаашаа ч явахгүй. Шалгалт бүхэлдээ таны компьютер дээр хийгдэнэ. Лиценз идэвхжүүлэх үед л mypc.mn рүү компьютерын дугаар, лицензийн код дамжина.

Холбоотой

Суулгах заавар

Татаж суулгах зурагтай алхмууд

Татах хуудас

Програмыг татах

Бүх заавар

Компьютер засах зөвлөмжүүд

Асуулт гарвал

Залгаарай — утсаар тусална, эсвэл засварын газарт маань ирээрэй. 8071-0101