MyPC — компьютер шалгах програм
Компьютер удааширсан, батарей хурдан суудаг, гэнэт унтардаг уу? MyPC компьютерыг 1 минутад бүрэн шалгаж, эрүүл мэндийн оноо (0–100) гаргаад, юуг эхэлж засахыг монголоор хэлнэ. Юу ч өөрчлөхгүй — зөвхөн уншиж шалгана.
Програмын дэлгэц
Нээмэгц шалгалт өөрөө эхэлж, 30–90 секундэд дуусна. Дараа нь ийм «Тойм» гарна. (Дүрслэл; өгөгдөл нь жишээ.)
- Гэнэтийн унтралт — 30 хоногт 3 удаа
- Хуучирсан драйвер — 12 ширхэг
- Батарейн элэгдэл — 22%
Юуг шалгадаг вэ
«Юу хийх вэ» — юуг эхэлж засахыг хэлнэ
Олдсон асуудал бүрийг ач холбогдлоор нь эрэмбэлж, юу болсныг, яах ёстойг энгийн монголоор тайлбарлана. Асуудал бүрийн доор mypc.mn-ийн тохирох зааврын холбоос байна.
Дээрээс доош нь дагаж засвал хамгийн их нөлөөтэйг нь эхэлж засна. Засварчинд үзүүлэхэд HTML тайлан бэлэн.
- 1. Гэнэтийн унтралт — 30 хоногт 3 удааКомпьютер зөв унтраагүй тохиолдол олон. Тэжээл, халалтыг шалгана уу.mypc.mn/halalt
- 2. Хуучирсан драйвер — 12 ширхэг4-өөс дээш жил шинэчлэгдээгүй. Үйлдвэрлэгчийн сайт эсвэл Windows Update-ээс.mypc.mn/udaan
- 3. Батарейн элэгдэл — 22%Хэвийн хэмжээнд байгаа ч 30%-иас хэтэрвэл солих тухай бодно.mypc.mn/asahgui
Үнэгүй ба лицензтэй
Үнэгүй
Хугацааны хязгааргүй
- Эрүүл мэндийн оноо, ерөнхий дүгнэлт
- «Хамгийн түрүүнд засах» гол анхааруулгууд
- Диск, санах ой, батарейн хураангуй
Компьютерынхаа ерөнхий байдлыг мэдэж, хамгийн чухал асуудлыг олоход хангалттай. Бүртгэл, карт шаардахгүй.
⤓ Үнэгүй татахЛицензтэй
Бүх хэсэг нээгдэнэ
- 16 хэсгийн дэлгэрэнгүй үзүүлэлт
- «Юу хийх вэ» — алхам алхмаар заавар
- Драйвер, лиценз, хамгаалалтын жагсаалт
- HTML тайлан хадгалах, хэвлэх
Лицензийг програмаас шууд хүсэлтээр авна — «Лиценз авах» → «Лиценз хүсэх». Засварын газар, байгууллага олон компьютерт нэг лиценз авч болно: 8071-0101.
Хэрхэн ажилладаг
Татаж суулгах
Дээрх товчоор татаад нээнэ. Админ эрх шаардахгүй — таны хэрэглэгчийн хавтсанд суудаг. Суулгахгүйгээр флашаас ажиллуулах зөөврийн хувилбар ч бий.
Шалгалт өөрөө явна
Desktop дээрх товчлолоос нээхэд шалгалт өөрөө эхэлж, явцыг хувиар харуулна. 30–90 секунд.
Оноо харж, жагсаалтаар засах
«Тойм»-оос ерөнхий байдлыг нэг харцаар мэдээд, «Юу хийх вэ» жагсаалтыг дээрээс нь дагаж засна. Өөрөө чадахгүй бол тайлангаа засварчинд үзүүлээрэй.
Дэлгэц бүрийн зурагтай тайлбар — гарын авлага →
Аюулгүй юу?
Ямар ч файл устгахгүй, зөөхгүй. Бүртгэл, тохиргоо хөндөхгүй. Драйвер, програм суулгахгүй. Шалгалтын мэдээллийг интернэт рүү илгээхгүй. Цорын ганц үүсгэдэг файл нь таны ажлын тавцан дээрх HTML тайлан.
Програм шинэ, цөөн хүн татсан учир Microsoft «танихгүй» гэж үзэж анхааруулдаг. Вирус илэрсэн гэсэн үг биш. Хөтөч дээр Keep → Keep anyway, «Windows protected your PC» гарвал More info → Run anyway дарна. Алхам бүрийг суулгах заавраас зурагтай харна уу. Итгэхгүй байвал virustotal.com-д шалгаж болно.
Шаардлага
| Үйлдлийн систем | Windows 7 SP1, 8, 8.1, 10, 11 |
| PowerShell | 5.1 (Windows 10, 11-д аль хэдийн суусан байдаг) |
| Дискний зай | 5 МБ |
| Интернэт | Шалгалтад шаардахгүй. Зөвхөн лиценз идэвхжүүлэхэд. |
| Админ эрх | Шаардахгүй. Байвал илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна. |
Түгээмэл асуултууд
Үнэхээр юу ч өөрчлөхгүй гэдэгт итгэж болох уу?
Програм зөвхөн Windows-ийн өөрийнх нь мэдээллийг уншина — яг Task Manager, Device Manager нээхэд хийдэг үйлдэл. Ямар ч бичих, устгах, тохиргоо өөрчлөх үйлдэлгүй. Ганц үүсгэдэг зүйл нь HTML тайлан.
Миний мэдээлэл хаашаа явах вэ?
Хаашаа ч явахгүй — шалгалт бүхэлдээ таны компьютер дээр хийгдэнэ. Зөвхөн лиценз идэвхжүүлэх үед mypc.mn рүү компьютерын дугаар, лицензийн хүсэлт явна.
Шалгалт хэр удах вэ?
30–90 секунд. Дискний хэмжээ, кэш файлын тооноос хамаарна. Явцыг хувиар харуулна.
Administrator эрх хэрэгтэй юу?
Шаардлагагүй. Гэхдээ админ эрхтэй ажиллуулбал батарей, зарим драйверын дэлгэрэнгүй нэмж харагдана.
Суулгах, зөөврийн хоёрын ялгаа юу вэ?
Суулгах хувилбар Desktop дээр товчлол үүсгэж, Start цэсэд орно — өөрийн компьютерт тохиромжтой. Зөөврийн хувилбар ганц файл, суулгахгүй, флашаас шууд ажиллана — засварчдад тохиромжтой. Хоёулаа ижил боломжтой, лиценз хоёуланд нь ажиллана. Татах хуудас →
Компьютер огт асахгүй байвал?
MyPC нь асдаг компьютерыг шалгадаг. Асахгүй, цэнхэр дэлгэц өгч байгаа бол үнэгүй My Repair засварын USB-ээр гаднаас нь оношилж, файлыг нь аварна.
Өөрөө засаж чадахгүй бол?
Залгаарай — 8071-0101. HTML тайлангаа илгээвэл юу хийхийг хэлж өгнө, эсвэл засварын газарт маань авчраарай.
Холбоотой
MyPC гарын авлага
Дэлгэц бүрийн зурагтай тайлбар
Суулгах заавар
Татаж суулгах алхмууд
Үнэ, лиценз
Багц, худалдан авах, идэвхжүүлэх
My Repair
Асахгүй компьютерт засварын USB
Суулгах, тайлангаа ойлгох, засуулахад туслана. Залгаарай: 8071-0101